|
Видео

Шинэ мэдээ

”Монос” тэргүүтэй 16 компани 44 тэрбум гаруй төгрөг завшжээ

Монголбанкнаас Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлж буй "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрт оролцсон аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний үүргийн биелэлтэд ШӨХТГ-аас шалгалт хийжээ. Шалгалтаар "Монос констракшн” ХХК, "Монтул” ХХК, "Бүрд констракшн” ХХК, "Очир ням” ХХК, "Мост интернешнл” ХХК, "Орд гео” ХХК, "Төмөр транс” ХХК, "Кью эс си” ХХК, "Пума” ХХК, "Анимук” ХХК, "Мөнгөн балгиа” ХХК, "Энх дөлгөөн далай” ХХК, "Баялаг говь” ХХК, "БОСБД” ХХК, "БТТ Инженеринг” ХХК зэрэг 16 компани нь гэрээний үүргээ зөрчиж, нийт 44,900,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогджээ. Тодруулбал, ган туйван, цементийн үнэ тогтворжуулах гэрээний 6.2-т заасны дагуу дээрх гэрээний үүргээ зөрчсөн 16 компанийн хөтөлбөрийн хүрээнд авсан хөнгөлөлттэй зээлийг банкны зээлийн хүүгээр тооцон төлүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад тавихаар боллоо.
unen.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler