Дэлхийн Харшлын Байгууллага /WAO/-ийн мэдээлснээр дэлхийн нийт хүн амын 30-40 хувь нь ямар нэг төрлийн харшилтай байдгийг тогтоожээ. Харин манай улсын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар таван хүн тутмын нэг нь харшилтай гэх үр дүн гарсан бөгөөд үүнээс хамгийн түгээмэл нь ургамлын харшил юм.
“Арьс өвчин судлалын үндэсний төв”-өөс ургамлын харшлыг лууль, шарилж, өлөн тоос шороо болон бусад ямар нэгэн ургамлаас үүсэж, хамрын салст бүрхэвч гадна хүчин зүйлийн сэдэлтийг маш соргогоор хүлээн авч хариу урвал үзүүлж буй үзэгдэл хэмээн тодорхойлжээ.
Эцэг, эхийн хэн нэг нь харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 50 хувь, хоёулаа харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 75 хувь байдаг аж. Мөн амьдрах орчны тоос шороо, агаарын бохирдол, хүүхдийн антибиотикийн хэрэглээ, хооллолт гээд олон шалтгаанаар харшилтай болох магадлал нэмэгддэг байна. Харшил үүсгэгчид дараах хүчин зүйлс ордог.
· Ахуйн хэрэглээний бодисууд
Харшлын үр дагавар нь таагүй мэдрэмжээс гадна бие, сэтгэл зүйн эрүүл мэнд, өдөр тутмын үйл ажиллагаа, эдийн засгийн тогтвортой байдалд ихээхэн нөлөөлдөг. Харшилтай хүмүүсийн 82 хувь нь харшлаас үүдэж нойргүйдэх гэх мэт сэтгэл санааны өөрчлөлтүүдтэй тулгардаг байна.
Ургамлын харшил нь жил бүрийн дөрвөөс есдүгээр сарын хооронд үргэлжилдэг бөгөөд долоогоос наймдугаар сар нь ургамлын тоосжилтын хамгийн оргил үе байдаг. Энэ хугацаанд шарилж, луулийн харшил эрчимтэй нэмэгддэг байна.
Харшил эхлэхийн өмнө эсвэл харшлын ид үед хооллолтын дэглэм барьснаар харшил хүндрэхээс сэргийлдэг.
Харшлын үед хориглох хүнсэнд: Айраг, зөгийн бал, газрын самар, тарвас, жүрж, алим, лийр, чавга, тоор, түүхий лууван, улаан лооль,чинжүү, гоньд, өндөг, вандуй зэрэг орно. Мөн ургамлын харшлын сэдрэлт нь өглөө 07 цагаас 10 цаг хүртэл, орой 20 цагаас 22 цагийн хооронд эрчимтэй явагддаг тул энэ хугацаанд аль болох гэрээсээ гарахгүй байхыг “Арьс өвчин судлалын үндэсний төв”-өөс зөвлөж байна.
https://itoim.mn/a/2024/08/13/healthy-mongolia/fbm?b47772387c17bb3b8e8ba648da35c260