|
Видео

Шинэ мэдээ

Нарны харшлаас сэргийлэх амархан боллоо

Нарны харшлаас сэргийлэх амархан боллоо

 

Нарны харшил гэж юу вэ?

Зун цаг ирж байгаа энэ үед та бид нарны харшлын талаар мэдэх хэрэгтэй байх. Нарны харшил нь удамшлын шалтгаантай байхаас

гадна наранд удаан хугацаагаар ил явах, зарим төрлийн эм хэрэглэх (Тетрациклины антибиотикууд, кетопрофен), химийн бодистой хүрэлцэх, биеийн эсэргүүцэл сулрах зэрэг нь нарны харшилтай болоход нөлөөлдөг.

Тухайлбал, үнэртэй ус, халдваргүйжүүлэгч бодис, зарим төрлийн нарны кремийн найрлага дах бодис нь нарны харшлын шинж тэмдгийн илрэлийг улам нэмэгдүүлдэг. Нарны харшлын үед биеийн наранд ил гарсан хэсгээр биржгэр тууралт гарч, улайх, загатнах, хавдах г.м шинж тэмдгүүд илэрнэ.

Нарны харшлын хөнгөн хэлбэрийн үед зохих дэглэмийг сайтар сахиснаар эдгэрч болно. Харин нарны харшлын хүнд хэлбэрийн үед цэврүүнцэр тууралт гарах ба түүнийг маажисны улмаас арьс шархалж, үрэвсэл даамжрах хандлагатай тул эмчид яаралтай үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай.

 

Өнөөдөр байгал, цаг уурын өөрчлөлттэй уялдан нарны харшил ихэсч байгаа хэдий ч нарны харшлаар хийгдсэн олон улсын судалгаа хомс хэвээр байна. Эмч нар ихэвчлэн үзлэг хийх байдлаар нарны харшлыг арьсны үрэвсэлт өвчнөөс ялган оношлодог бөгөөд шаардлагатай тохиолдолд хэт ягаан туяаны тест, цус болон арьсны дээж авах г.м аргуудыг хэрэглэнэ.

40c0036e-25dd-4f6a-8882-a0dab91fe1c1

Нарны харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

·  Наранд аль болох удаан явахгүй байх (Ялангуяа 10-16 цагийн хооронд нарны тусгал хурц байдаг тул энэ цагт наранд гарахгүй байх)

·  Нарны шил зүүж, наранд биеэ ил гаргахгүй байх (урт ханцуйтай цамц, өргөн хүрээтэй малгай өмсөх)

·  Хэт нимгэн болон хэт ягаан туяа нэвтрүүлдэг материалтай хувцсаас зайлсхийх

·  SPF15-аас дээш хамгаалалттай нарны тосыг 2 цаг тутам түрхэж хэрэглэх (усанд сэлэх, хөлрөх үед түрхэх тоог нэмж болно)

·  Нарны гэрэлд мэдрэг болгодог эм хэрэглэхгүй байх (Тетрациклины антибиотикууд, кетопрофен, г.м)

·  Арьс чийгшүүлэгч тогтмол хэрэглэх

Бэлтгэсэн: НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төв


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler