|
Видео

Шинэ мэдээ

Нүүрний кремээ ингэж түрхээрэй

Охид, эмэгтэйчүүдийн арьсыг нарны хэт ягаан туяа, салхи, хүйтэн гэх мэт гадаад орчны нөлөөллөөс хамгийн их хамгаалж байдаг зүйл бол крем байдаг. Тиймээс өөрийн нас арьсны онцлогт тохирсон крем сонгох нь хамгийн чухал. Зарим хүмүүсийн хувьд өөрийн арьсны өнгөнд тохироогүй крем сонгосноос болж хэт цагаан эсвэл хэт саарал харагдах цаашлаад арьс бүрсийх гэх мэт асуудлууд тулгардаг.

Будсан ч будаагүй мэт харагдахын тулд эхний ээлжинд өөрийн нүүрний хэсэг бус, мөр хүзүүний арьсны өнгөнд таарах кремийг сонгох хэрэгтэй. 

Өнгөө тохируулан сонгож чадсан бол яаж жигд түрхэх вэ?


Нүүрний арьсыг бүхэлд нь кремдэнэ гэдэг урлаг юм. Нүүрээ кремдэхээсээ өмнө сайн цэвэрлэн дараа нь чийгийг хангалтай өгсөн байх хэрэгтэй. Крем түрхэхээсээ өмнө маш нимгэн нарны тос түрхэх нь арьсыг хамгаалаад зогсохгүй илүү амьд харагдахад тусална. Мөн удаан тогтоцтой болгодог. Нүүрээ кремдэхдээ ямар ч порлон хэрэглэх шаардлагагүй. Харин кремээ жигд түрхэхийн тулд багс ашиглаж болно. Энэ нь кремний ширхэгийг сайн тарааж өгөхөд тусладаг. 
 

Өө дарагч


Нүүрийг өө сэвгүй харагдуулна гэдэг ярвигтай асуудал. Энэ бүхнийг далдалхад өө дарагч маш их үүрэг гүйцэтгэнэ. Нүдний доод зовхи, хамрын хоёр тал бараан харагдах тохиолдол бий. Үүнийг далдлахад өө дарагч чухал үүрэгтэй.  Арьсны өнгөтэй адил эсвэл нэг нэгж өнгөөр цайвар байвал тохиромжтой.
Өө дарагчийг нүдний доод хэсгээр жижиг цэг маягаар түрхээд дараа нь ядам хуруугаар тараан түрхэнэ. Гэхдээ өө дарагчийг кремээ түрхсэний дараа л бага зэрэг хэрэглэдэг. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler