|
Видео

Шинэ мэдээ

Choko Doo Doo & Pina Colada shake

Өтгөн, сүү амтагдсан, хөөсөрсөн, илчлэгтэй, амтлаг...шейкийг өөр юугаар ч илэрхийлмээр юм бэ дээ? Цангаа ч тайлдаг, цатгаж ч чаддаг энэ амттаныг гэртээ хийж хүүхдүүдээ баярлуулаарай. Бид чамд хамгийн алдартай 2 шейкний жорыг зааж өгье. Нэр нь хүртэл хөгжилтэй гээч. Шоко дүү дүү, пина колада.
 
 
 
Амралтын өдрүүдээр эзэгтэй та хүүхдүүддээ, ханьдаа амтат сайхан гарын хоолоо хийж, гэр бүлээрээ ширээ тойрон суудаг шүү дээ. Тэгвэл энэ удаа Гоолингоо бүсгүйчүүддээ гэр бүлийнхнийгээ амралтын өдрөөр амттай Shake ээр дайлах жорыг бэлдлээ.

Танд хэрэг болох зүйлс:
• Цахилгаан холигч буюу миксер
• Гуурс
• Гарикен буюу шэйкний хундага, байхгүй бол том хэмжээтэй шилэн аяга, стакан
• Мөс ( бяцхан хүүхдийнхээ хоолой өвдөхвий гэж санаа зовж байвал мөс заавал хийх шаардлагагүй )

Choko Doo Doo Shake хийх арга
• Сүүн крем
• Молоко
• Нунтаг шоколад
• Шоколадны крем танд хэрэг болно
Цахилгаан холигчинд мөс болон шоколадны сироп, молоко, сүүг хийж холино. Бэлэн болсон шэйкийг хундаганд хийж, дээрээс нь крем, нунтаг шоколадаар амтлан, чимэглэнэ.

Pina Colada Shake хийх арга
• Хан боргоцойн жүүс
• Молоко
• Шахдаг крем (Торт хийхэд хэрэглэдэг, зөөлөн цагаан крем)
• Сүүтэй Какао эсхүл өтгөн сүүгээр орлуулж болно
Цахилгаан холигчинд мөс болон хан боргоцойн жүүс, молоко, какаог хийж холино.

Бэлэн болсон шэйкийг хундаганд хийн, дээрээс нь шахдаг кремээ бага зэрэг хэлбэр оруулан хийж чимэглэнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler