| |
Видео
Шинэ мэдээ
Өндгөөр хийх хялбар хоолнууд
Хамгийн түгээмэл хэрэглэдэг хэрнээ шарж, чанаж, хуурга, жигнэмэг хийхээс өөр зүйлд ашигладаггүй ч юм шиг. Өндгөө арай өөр хэлбрээр ашиглах хялбархан жоруудыг орууллаа. Цезарь салатны хачирнаас эхлээд өндгөн бялуу хүртэл хийж болдог юм байна. Туршаад үзээрэй.
1. Гэртээ пицца хийх гэж байгаа бол бэлдсэн пиццаныхаа дээр өндөг
асгаад үзээрэй. Шарах шүүгээнд хийгээд өндөгний цагааныг нь болтол
шарна. Харин голын шар хэсэг нь үл ялиг түүхий байвал пиццаг илүү сайхан
амттай болгодог.
2. Бургернийхээ махны дээр үргэлж майонез тавьдаг бол энэ удаад
өндөгөөр солиод үз. Өндөгний шар хэсэг нь зөөлөн бол бургер, сэндвичийг
улам ч амттай болгодог.
3. 2 ширхэг өндгийг жижиг саванд хийнэ. Давсаар амтлаад дээр нь
хэрчсэн ногоо, өргөст хэмх, улаан лооль зэргийг тавиарай. Зориулалтын
саванд хийсэн бол шарах шүүгээнд болтол нь шарна. Үгүй бол плиткан дээр
савтай нь тавиад шарна. Ингээд өглөөний цайнд идэхэд тохиромжтой
тэжээллэг өндгөн бялуу бэлэн болно.
4. Өндөгөө сайтар хольж хутгана. Дотор нь ногоон сонгино хийгээд
хайруулын тавган дээр шар. Агшаасан будаатай холиод хялбар өглөөний цай
бэлэн боллоо. Өргөст хэмх, броколли,улаан лооль зэргийг хийсэн ч болно.
5. Талх шарахдаа ч өвөрмөц хэлбэрийг сонгоорой. Хайруулын тавгаа
сайтар халаагаад тосол. Талхныхаа гол хэсгийн аваад, голд нь өндгөө
асгаад шарна. Нүдэлж шарсан өндөгтэй талх бэлэг боллоо.
6. Цезарь салатыг хагас болсон өндгөөр хачирлахаар их сайхан
болдог. Үүнтэй төстэй бүх төрлийн салатан дээр шарсан өндөг тавибал өег
байдаг юм шүү.
7. Өндгөө сайтар болгоод тэг дундуур нь 2 хуваана. Өндөгний шарыг
салгаж аваад загас, перц, тараг зэрэг хүссэн зүйлээрээ амталж болно.
Өндөгний цагаанд үлдсэн хонхор хэсэгт буцааж хийхдээ бялуу чимэглэгч
ашиглаарай. Хялбар мөртөө амархан зууш бэлэн болно.
8. Талхаа гурвалжин болгож хуваана. Өндөгөө шартай нь хольж
хөөсөртөл хутгаад амтална. Амтлахдаа давс, перец, оливийн тос, сүү
зэргийг ашиглаарай. Бэлдсэн өндгөндөө талхаа дүрээд гарна. Франц маягийн
шарсан талх гэж энэ дээ
.
.