| |
Видео
Шинэ мэдээ
Онон гол 34 жилийн дараа 305 см хүрч үерлэж байна
2024 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар Онон гол Дадал сумын чиглэлд үерийн аюулын түвшинг 1-2 метр орчим даван аюултай үерлэж байгааг Хэнтий аймгийн ус цаг уурын газраас мэдээлжээ.
Онон голын гүүрний далан сэтэрч машин техник зорчих боломжгүй болсон тул энэ чиглэлд хөдөлгөөн хийхгүй байхыг сумын Онцгой байдлаас мөн анхааруулжээ.
1990 онд Онон гол Биндэр чиглэлд үерийн аюул түвшинг даван 300 см хүрч үерлэж байсан бол 34 жилийн дараа 305 см хүрч үерлэлээ.