|
Видео

Шинэ мэдээ

Чанаргүй зээлийн өр ба үнийн хөөрөгдөл

Чанаргүй зээлийн өр ба үнийн хөөрөгдөл

 

Чанаргүй зээлийн өр нэмэгдсээр  ААН, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн нийт үлдэгдэл өнгөрөгч 4  дүгээр сарын эцэст 23.7 их наяд төгрөгт хүрсэн аж. Энэ нь өмнөх сараас 2.1 хувь буюу 478.9 тэрбум төгрөг, 2022 оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувь буюу 945.4 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 54.8 хувь нь иргэдийнх байгаа бол 44.1 хувь нь хувийн байгууллагынх байгаа аж. Мөн 0.6 хувь нь төрийн байгууллага, 0.5 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагууд байгааг мэргэжлийн байгууллагуудаас онцлон мэдээлсэн.

Зээлийн өрийн үлдэгдэл хаа хаанаа  ийнхүү өссөн нь бараа  бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой. Өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсч цагаан будаа 5000-8000, үхрийн шулсан мах 20.000-23.000 төгрөгт хүрч байгаа нь  амьдралын чанарыг өөрчилж буй нь мэдээж.

Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, атга гурил үмх махныхаа үнийг ч дийлэхээ байж мэдэх хэмжээнд хүрээд багаа нь нууц биш болсон.

Ийм байхад "Үүнийг  хүчээр барих нь сөрөг үр дагаварт хүргэж мэднэ” гэсэн тайлбар өгч байгаагаас харахад  ард иргэд мөдхөн "Модоо барина” гээч болж үүнд хүүхэд хөгшид нэрвэгдэж мэдэх нь.

Товчхондоо бол үнийн хэт хөөрөгдөл болон  барааны үнэ үнэхээр нэмэгдэж буй эсэхийг ялгаж  салгахгүй бол монголын ард иргэд мөдхөн "улных” байтугай болох дог шүү.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler