![]() |
Х.Баттулга, Ө.Шижир нарыг хэзээ интерполоор эрэн сурвалжлах вэ...
Сайн шандын аж үйлдвэрийн парк, Нүүрс тээврийн төмөр зам, Салхитын мөнгөний орд, Арьс шир боловсруулах үйлдвэр зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нэрээр Монгол Улсын эдийн засагт ихээхэн хохирол учруулсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга, түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн даруй Монгол Улсын хилээр амь тавин зугтан гарч, АТГ-аас хэргийн шалгалтын ажиллагаанд саад учруулаад буй.
Хэргийн мөрдлөгөөс зугатан эх орноосоо "дүрвэсэн” Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай шиг "тэнүүч цагаач” болох шалтгаан, хийсэн хэрэг байхгүй бол тэдэнд ингэж оргон зайлах шаардлага уг нь байхгүй.
Гэтэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга өвчин туссан, яаралтай хагалгаанд орно гэх шалтгаанаар БНСУ-руу зугтсан. Түүнийг ийн зугтаахад төрийн өндөрлөгүүдээс эхлэн хууль хяналтынхны оролцоотойгоор хил давуулсан нь нууц биш.
Харин Ө.Шижир нь Дэлхийн аварга үзэх урилгатай хэмээн Катар улсыг зорьсон ч эргэж ирээгүй байна. Өнөөдрийн байдлаар түүнийг хэргийн мөрдлөгөд саад учруулж, зугтаалаа гэж үзэхээс өөр аргагүй. Хэрвээ хууль ёсоор ажиллаж амьдарсан, хулгай хийгээгүй бол ирж шалгуулах ёстой.
Ө.Шижир нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодоон цохион хийж, цагдаагийн байгууллагад шалгуулж, хариуцлага тооцуулж хэвлэл мэдээллээр бичлэг нь цацагдаж байсан нэгэн юм. Хууль бусаар олсон мөнгөө эргэн тойрны найз, нөхөдөөр дамжуулан угаасан байж болзошгүй түүний хууль бус үйлдлүүд эхнээсээ дэлгэгдэж байгаа бололтой.
Энэ мэт нөхдүүдэд хууль тэгш үйлчилж Дэлхийн хэмжээнд интерполоор эрэн сурвалжилж Монголд авчирч шалгаж гэм бурууг нь шүүж, БНСУ шиг улсын Ерөнхийлөгч, жирийн иргэн хууль адил тэгш үйлчилж, хуулийн хариуцлага шударга хүлээлгэхийг ард түмэн хүссээр шаардсаар л байна.
http://hardnews.mn/45596/