|
Видео

Шинэ мэдээ

Т.Доржханд: Би нүүрсний хулгайг нотолж чадна

УИХ-ын чуулганы өнөөдрийн  хуралдааны үеэр "Боомт, нүүрсний хулгайн асуудлыг Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд УИХ-ын гишүүн Т.Доржхандыг "40 их наядын хохирлыг хэрхэн гаргаж ирснээ тайлбарлаж, ард түмнээс уучлалт гуй" хэмээсэн юм. Энэхүү асуултын хариуд УИХ-ын гишүүн Т.Доржханд дараах тайлбарыг өгсөн юм. 
 
Тэрбээр "Газрын тос, нүүрс, зэс алтнаас орлого орж ирдэггүй, хилийн цаана үлддэг асуудал түгээмэл болчихсон. Үүнтэй холбоотойгоор шүгэл үлээсэн нь үнэн. Засгийн газар мэдэгдлээ хийсэн нь үнэн. Өчигдрөөс эхлэн эрх баригчид 40 их наяд гэж юу яриад байна вэ. Уучлал гуй ч гэж байх шиг. Үүнийг нь АН-ын Б.Пүрэвдорж гишүүн дэмжээд 9000 мянган хүнтэйгээ жагсана ч гэж байх шиг. АН-ынхан ХҮН нам бидний орон зайг эзлэх гээд байна гэдгээ больчих хэрэгтэй. Г.Ганболд дарга аа, та тоогоо өгөхдөө 6,4 сая байна гэдгийг хэлээд тохироод явсан. Одоо 2,3 болчихож. Тэгвэл хэн хэзээ үүнийг гаргаж ирсэн бэ. Би тооцооллыг нь гаргаж ирсэн үнэн. Өнөөдрийн байдлаар 40-45 их наяд төгрөгийн орлогыг алдчихаад байгаа нь үнэн. Би нотолж чадна. Гуйвуулсан юм байхгүй" гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler