|
Видео

Шинэ мэдээ

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис БНСУ-д айлчилж байна

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис БНСУ-д айлчилж байна

 

СӨҮЛ. /Yonhap/.
 АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис тусгай онгоцоор пүрэв гарагийн 10:20 цагт Кёнгидо дахь АНУ-ын цэргийн баазад хүрч очсон байна.
 
Ийнхүү дөрвөн жил зургаан сарын дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч БНСУ-д айлчилж байгаа нь энэ юм. К.Харрис пүрэв гарагийн өглөө БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлд бараалхах бөгөөд уулзалтаар талууд АНУ-ын "инфляцийг бууруулах тухай хууль”-д БНСУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашиныг гадуурхсан асуудал болон Умард Солонгосын цөмийн асуудлуудыг голчлон хэлэлцэх аж.
 
АНУ-ын дэд ерөнхийлөгч К.Харрис 27-ны өдөр Япон улсад БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су-тай уулзах үеэрээ "инфляцийг бууруулах тухай хууль”-ын талаарх Өмнөд Солонгосын санаа зовнилыг Америк ойлгож байна гээд энэ асуудлаар зөвшилцөх болно гэдгээ хэлжээ. К.Харрис БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаас гадна тус улсын эмэгтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж, хоёр солонгосын хооронд орших Пан Мүн Жом-д зочилж, пүрэв гарагийн орой БНХАУ-ыг зорино.   
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler