|
Видео

Шинэ мэдээ

Бусдын тээврийн хэрэгслээс ₮1.2 тэрбумын үнэт эдлэл хулгайлсан есөн этгээдийг баривчлжээ

Бусдын тээврийн хэрэгслээс ₮1.2 тэрбумын үнэт эдлэл хулгайлсан есөн этгээдийг баривчлжээ

 

Бусдын тээврийн хэрэгслээс үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг шуурхай илрүүлж, дайчлан баривчилжээ.

Энэ талаар СХД-ийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаах хэлтсийн тасгийн мөрдөгч М.Жанчив “Зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайд алдагдсан талаарх дуудлага мэдээлэл манай хэлтэст бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу албан хаагчид шуурхай мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан 22-31 насны есөн этгээд үйлдсэн болохыг гурван цагийн дотор илрүүлэн, олж тогтоон дайчлан баривчилсан. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

Хохирогч “Гэмт этгээдүүд биднийг сарын өмнөөс дагасан байна. Бидэнтэй адил үнэт эдлэл худалдан борлуулдаг хүмүүст хэлэхэд, ийм этгээдүүд олон хоногийн өмнөөс хаана юуг тавьж, хэнтэй уулзаж байгааг маань хүртэл судалж, бүлгээрээ дагаад явж байдаг юм байна. Тиймээс маш болгоомжтой, сэрэмжтэй байгаарай гэж хэлье” хэмээлээ.

Иймд иргэд их хэмжээний бэлэн мөнгө, үнэ бүхий эд зүйлсийн талаарх мэдээллээ бусдад өгөхгүй байх, хадгалах, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангаж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.