|
Видео

Шинэ мэдээ

Оросын БХЯ Киев рүү дахин довтолсон шалтгаанаа тайлбарлав

Оросын БХЯ  Киев рүү дахин довтолсон шалтгаанаа  тайлбарлав

 

ОХУ-ын арми өнгөрөгч амралтын өдөр Киев рүү пуужин харважээ. Сануулахад дөрөвдүгээр сарын сүүлчээс өнөөг хүртэл тус хот ямар нэг дайралт халдлагад өртөөгүй байсан юм. 

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков Киев рүү довтолсон гол бай нь Украины хуягт зэвсгүүд байсан гэжээ. Түүний хэлснээр элгээр зэвсгийг Киев хотын захад байрлах " Вагон засварын заводын  барилгад  байрлуулсан байжээ.

Тэрбээр "Оросын агаар сансарын хүчин Зүүн Европын орнуудаас нийлүүлсэн Т-72 танк болон бусад хуягт машинуудыг өндөр нарийвчлалтай алсын тусгалтай пуужингаар агаараас харваж байг устгасан гэжээ. 

Гэвч Укрзализнициа (Украины төмөр зам) үйлдвэрт зөвхөн вагон, үр тариа тээвэрлэгч машинууд байгаа гэж мэдэгдэж, сэтгүүлчдийг газар дээр нь очиж үзэхийг  урьсан байна.

Түүнчлэн Оросын БХЯ сүүлийн нэг хоногийн байлдааны ажиллагааны талаархи доорхи  мэдээллийг өглөө. Үүнд:

-Оросын цэргийнхэн Одесса хотын дээр Украины тээврийн Ан-26 онгоцыг сөнөөсөн.

-Славянск суурингийн ойролцоо болсон агаарын тулалдааны үеэр Украины Агаарын цэргийн хүчний МиГ-29 онгоцыг сөнөөв;

-Украины Зэвсэгт хүчний байрлаж байгаа 65 байршилд  агаараас цохилт өгсөн. Үүний үр дүнд 350 гаруй цэргийн албан хаагч амь үрэгдэж, 10 танк, хуягт машин, Град MLRS-ийн хоёр төхөөрамжийг  устгасан.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler