| |
Видео
Шинэ мэдээ
СХД-ийн АН-ын ”зодоон”-ыг Л.Эрхэмбаяр, Д.Цогтбаатар нар эхлүүлснийг намын гишүүд шүүмжилж байна
Нөхөн сонгууль болох сургаар Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан талцан
хэрэлдэж бараг зодоон цохиондоо тулаад нэг долоо хоногийг үдэх гэж
байна.
Учир явдлыг тодруулбал, энэ сарын 11-ны өдөр тус дүүргийн намын нөхөн сонгууль зарлагдаж удирдлагууд нь цуглан тус сонгуулийг хэрхэн явуулах болон хэн, хэнийг нэр дэвшүүлэх талаар нээлттэй хуралдах гэтэл АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж орхижээ.
Тэрбээр, тэс өөр газар өөрийн дотны 30 хүнийг цуглуулж хуралдаад дундаасаа Ш.Одгэрэл гэх залууг сонгосон байна. Үүнийг нь дүүргийн одоогийн намын дарга болон дээрх 30 хүнээс бусад гишүүд нь огт мэдээгүй гэнэ. Тиймээс намын нийт гишүүдийг хамруулсан нээлттэй хурал хийгээд нэр дэвшиж буй хүнээ шударгаар өрсөлдүүлж сонгоё гэсэн саналыг Ш.Одгэрэлд бусад гишүүд нь тавьжээ. Гэтэл тэрбээр "Үгүй ээ. Бид хуралдчихсан. Тамгаа авъя. Намынбайраа суллаж өг” хэмээн зүтгэж байгаа аж. Ш.Одгэрэлийн хувьд Л.Эрхэмбаярын дотны хүн гэнэ.
Зарим хэвлэлээр гараад буй "Ш.Одгэрэл тамга, тэмдгээ гардан авлаа" гэх мэдээлэл худал гэнэ.
Ш.Одгэрэл
хүчээр дүүргийн намын эрхийг гартаа авахаар зүтгэж байгаагийн ард
Л.Эрхэмбаяраас гадна Нийслэлийн орлогч Төрийн өмчийн хорооны даргын
үүрэг гүйцэтгэгч Д.Цогтбаатар айгаа гэнэ. Тэд өөрсдийн хүнийг албан
тушаалд шургуулах гэж зүтгэснээс гадна өөрсдөө намын эрх мэдэлтэйгээ
үлдэх гэснээс болж энэхүү зодоон үүслээ гэж тус намын дэмжигчид үзэж
байгаа аж.
Тиймээс тэднийг жижиг эрх ашгийн төлөө намын хорооны эв нэгдлийг бусниулахгүй байхыг бусад гишүүд нь санууллаа. Хэрвээ иймэрхүү байдлаар асуудалд хандаад байвал Л.Эрхэмбаярыг огцруулах асуудлыг ч хөндөнө гэж ярьж байна. Л.Эрхэмбаярт намын нөхөд нь итгэл хүлээлгэж хоёр ч удаа сонгуульд өрсөлдүүлэхэд ганц ч ялалт байгуулж үзээгүй. ИТХ-д ч өрсөлдөөд ялаагүй байна. Ямартай ч тус дүүргийн АН-д "том зодоон” болж байна. Үүнийг нь АН-ын Хяналтын хороо эртхэн шийдвэрлэж асуудлыг нэг тийш нь болгохгүй улам газар авах аюултай байгаа юм.
Учир явдлыг тодруулбал, энэ сарын 11-ны өдөр тус дүүргийн намын нөхөн сонгууль зарлагдаж удирдлагууд нь цуглан тус сонгуулийг хэрхэн явуулах болон хэн, хэнийг нэр дэвшүүлэх талаар нээлттэй хуралдах гэтэл АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж орхижээ.
Тэрбээр, тэс өөр газар өөрийн дотны 30 хүнийг цуглуулж хуралдаад дундаасаа Ш.Одгэрэл гэх залууг сонгосон байна. Үүнийг нь дүүргийн одоогийн намын дарга болон дээрх 30 хүнээс бусад гишүүд нь огт мэдээгүй гэнэ. Тиймээс намын нийт гишүүдийг хамруулсан нээлттэй хурал хийгээд нэр дэвшиж буй хүнээ шударгаар өрсөлдүүлж сонгоё гэсэн саналыг Ш.Одгэрэлд бусад гишүүд нь тавьжээ. Гэтэл тэрбээр "Үгүй ээ. Бид хуралдчихсан. Тамгаа авъя. Намынбайраа суллаж өг” хэмээн зүтгэж байгаа аж. Ш.Одгэрэлийн хувьд Л.Эрхэмбаярын дотны хүн гэнэ.
Харин
одоогийн намын дарга Ө.Пүрэвбаатарын хувьд намын байраа суллаж, тамгаа
өгөхгүй гэдэг хариуг түүнд өгөөд байгаа юм байна. Учир нь түүний зохион
байгуулсан хурлыг дүрмийн бус болсон гэж үзэж байгаа аж. Мөн тэрбээр
шударгаар өрсөлдөж намын даргаа шинээр сонгох нь зөв. Нөхөн сонгуулийг
дүрмийнх нь дагуу явуулъя гэсэн саналтай байгаа юм байна. АН-ын дээд
байгууллага болох Хяналтын хороо ч уг хурлын талаар хэлэлцээд эцсийн
шийдвэр гарах хүртэл намын хорооны эв, нэгдлийг хагалан бутаргах аливаа
үйлдэл хийхгүй байхыг анхааруулжээ.
Ш.Одгэрэлийн зохион байгуулсан хурлын талаар АН-ын Хяналтын хороо одоогоор ийм шийдвэрийг гаргаад байгаа аж.
Гэтэл нөгөө Ш.Одгэрэл нь намынхаа байранд хүчээр дайрч орон тамга, тэмдгээ өгөхийг хэд, хэдэн удаа шаардсанаас гадна хэвлэлээр худал мэдээлэл өгч байгаа хэмээн тус намын бусад гишүүд, дэмжигчид ярьж байна. Ямартай ч СХД-ийн АН-ынхан хоёр хуваагдсан бөгөөд нэгийг нь Хяналтын хороо албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бол нөгөөхийг нь хүлээж авахгүй гэсэн шийдвэрийг аль хоёр жилийн өмнө гаргажээ.
Бүр тодруулбал, Ш.Одгэрэл тэргүүтэй хүмүүсийн 2013 оны нэгдүгээр сард "Дисковери” төвд хуралдсан намын хорооны хурлыг хяналтын хорооноос хүчингүйд тооцож байжээ. Харин Ө.Пүрэвбаатарын тэргүүлсэн 2013 оны 1 сарын 21-ний өдөр "River Beach”–д хуралдсан намын хорооны хурлыг хүчинтэйд тооцсон байна. Тиймээс Ө.Пүрэвбаатарт албан ёсоор тамга, тэмдгийг нь хоёр жилийн өмнө хүлээлгэн өгч байжээ. АН-ын Хяналтын хороо бол тус намын шийдвэр гаргах хамгийн дээд шатны байгууллага. Үндсэн хуулийн дээр цэц байдагтай адил АН-ын дээр Хяналтын хороо л байдаг аж.
Хяналтын хорооны шийдвэрийг доорх баримтаас харна уу.

Тухайн үед Л.Эрхэмбаяр СХД-ийн намын хорооны дарга байсан бөгөөд
Ө.Пүрэвбаатарт амжилт хүсээд ажлаа хүлээлгэж өгч байжээ. Гэтэл одоо
бууриа эргэж өөрийнхөө хүнийг даргаар тавих гэж улайран зүтгэж байгаа нь
энэ хүнийг том намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хийх чадамжгүй
гэдгийг харуулж байна хэмээн тус дүүргийн иргэд ярьж байна.
Ингээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд СХД-ийн АН хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаад сая зарим нь төрийн албанд томилогсонтой холбогдуулан тэдний орны хүний сонгох нөхөн сонгуулийг зохион байгуулах гэтэл энэ бүх асуудал үүсчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд намын хорооны тамгаа авна, өгөхгүй гэсэн хэрүүл хурцдаж бүр зарим хүмүүсээ намын байрандаа өдөржин цоожилж гаднаас нь хаалгыг нь хаасан сурагтай. Цаашлаад зодоон, цохион болж цагдаа, сэргийлэхдээ тулсан учир намын байрыг нь албан ёсоор цоожилж, лацадсан байна. Энэ бүх асуудлаас болоод тус дүүргийн намын нөхөн сонгууль тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм.

Ардчилсан
намын дотоод сонгуулийн хорооноос дээрх хүмүүст нөхөн сонгууль явуулах
эрхийг нь олгожээ. Ингээд сонгуулиа явуулах гэтэл Ш.Одгэрэл тэргүүтэй
хүмүүсийн дээрх үйлдлээс болж ажил нь талаар өнгөрсөн байна. Уг нь
сонгууль зохион байгуулах эрхтэй хүмүүс эд нар. Харин Ш.Одгэрэл нар
өрсөлдөх ёстой билээ.
Зарим хэвлэлээр гараад буй "Ш.Одгэрэл тамга, тэмдгээ гардан авлаа" гэх мэдээлэл худал гэнэ.
Тиймээс тэднийг жижиг эрх ашгийн төлөө намын хорооны эв нэгдлийг бусниулахгүй байхыг бусад гишүүд нь санууллаа. Хэрвээ иймэрхүү байдлаар асуудалд хандаад байвал Л.Эрхэмбаярыг огцруулах асуудлыг ч хөндөнө гэж ярьж байна. Л.Эрхэмбаярт намын нөхөд нь итгэл хүлээлгэж хоёр ч удаа сонгуульд өрсөлдүүлэхэд ганц ч ялалт байгуулж үзээгүй. ИТХ-д ч өрсөлдөөд ялаагүй байна. Ямартай ч тус дүүргийн АН-д "том зодоон” болж байна. Үүнийг нь АН-ын Хяналтын хороо эртхэн шийдвэрлэж асуудлыг нэг тийш нь болгохгүй улам газар авах аюултай байгаа юм.
Т.Сар
http://www.24tsag.mn/content/71609.shtml