| |
СХД-ийн АН-ынхан яг одоо байрныхаа гадаа жагсч байна
СХД-ийн АН-ынхан яг одоо байрныхаа гадаа жагсч байна.
Учир нь намын хорооны гишүүдийг нөхөн сонгох сонгуулийг нэг өдрийн өмнө буюу өчигдөр гэнэт зарлаж, нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг бүртгэж авахгүй байгаа СХД-ийн АН-ын хорооны дарга Ө.Пүрэвбаатарыг ажлаа өгөхийг шаардаж инйхүү жагсч байгаа аж.
2013 онд СХД-ийн АН-ын даргаар томилогдсон Ө.Пүрэвбаатар нь Алтангадас фракцийн хүн бөгөөд энэ удаагийн нөхөн сонгуульд зөвхөн өөрийн нутаг ус, хамаатан садны хүмүүсээ оролцуулах хууль бус үйл ажииллагааг зохион байгуулж байна, анхнаасаа дүүргийн намын даргад хууль бусаар томилогдсон гэж намын гишүүд нь эсэргүүцэж байна. СХД-ийн АН-ын хороо нийт 102 гишүүнтэй.
Үүнээс 30 гишүүн нь төрийн алба хаагч болсон тул ийнхүү нөхөн сонгууль явуулахаар болжээ. Одоогийн байдлаар нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй 40 гаруй хүн байгаа ч тэднийн намын байрандаа нэвтрүүлэхгүй, хамгаалалт гаргасан байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
news