![]() |
Генсек болсон Л.Эрхэмбаярын намаа хагалах үйлдэл хэрээс хэтэрлээ
![Генсек болсон Л.Эрхэмбаярын намаа хагалах үйлдэл хэрээс хэтэрлээ Генсек болсон Л.Эрхэмбаярын намаа хагалах үйлдэл хэрээс хэтэрлээ](http://ene.mn/uploads/posts/2015-01/thumbs/1421228620_10551018_694992147285144_1534299899173139697_n.jpg)
![](http://ene.mn/uploads/posts/2015-01/1421228653_erhembayar-11.jpg)
АН-ын СХД-ийн дэд даргаар ажиллаж байсан Нийслэлийн Засаг даргын
орлогч Л.Гантөмөр төрийн албанд ажилладаг өөрийн хүүхэд Гадаад харилцаа,
эдийн засгийн яамны Европ Азийн хэлтсийн мэргэжилтэн Г.Төмөрхүү,
Нийслэлийн авто тээврийн газрын орлогч О.Түшиг нарыг дүүргийн намд
үлдээхийг тулгасан байна. Хэрэв зөвшөөрөхгүй бол дүүргийн намыг самрах
үйлдэл хийнэ гэж дайрч доромжилсон удаа байгаа аж. Тэгэхээр жирийн
гишүүдийн санал АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод байгаа
Л.Эрхэмбаярын хувьд ямар ч хамаагүй юм гэж үү.
Л.Эрхэмбаяр СХД-ийн намын даргын ажлыг хийж байхдаа удаа дараа сонгуульд
ялагдал хүлээсэн тул СХД-ийн АН-ын даргаас огцруулсан. Тэрбээр тус
дүүргийн АН-ын даргаар 10 жил ажиллахдаа дүүргийн намын хорооны
гишүүдийг удирдлагаас дур мэдэн шууд томилдог тогтолцоог нэвтрүүлээд
байсан юм. Дээрх тогтолцоог дэд дарга Л.Гантөмөр ч хамт өөгшүүлж байв.
Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй даргын суудлаас огцрууллаа хэмээн өширхөж
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг ажлаа
аваад гурван өдрийн дараа АН-ыг хагаралдуулах үйлдлийг зохион байгуулж
үүрэг гүйцэтгэгчийн суудлаас өөрийн "үүр”-лүүгээ "галлаж” байгаад журмын
нөхөд, намын гишүүд нь харамсаж байгаагаа илэрхийлэн хэвлэлийн бага
хурал хийлээ. Мөн тэд цаашид АН-ын шинэ удирдлагыг намын дүрмийг барьж
хэрэгжүүлж ажиллахыг хүсч байна гэлээ.
Хэвлэлийн бага хуралд намын дүрмийн дагуу байгууллагдсан СХД-ийн
Ардчилсан намын дэд дарга Н.Зундуйдаваа, Ш.Даваажав, Б.Мөнхгэрэл, Хэрэг
эрхлэх газрын дарга Ч.Төмөр нар оролцлоо.
Дүүргийн АН-ын дэд дарга Ш.Даваажав
Л.Эрхэмбаярнь СХД-ийн АН-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын сонгуульд 3
удаа, орон нутгийн сонгуульд 4 удаа өрсөлдөн ялагдал хүлээсэн. Уг
шалтгаанаар 2013 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр огцруулсан. Энэ хүн бол
улс төрийн асар их туршлагатай. Гэхдээ ялагдлын туршлагатай хүн юм.
АН-ын ЕНБД-ын албан тушаалд очоод ялагдлаа хүлээхгүй З.Энхболдын
захиалгаар нөхөн сонгуулийг тасалдуулсанд харамсаж байна. Сонгуулийг
тасалдуулснаас болж нөхөн сонгууль энэ сарын 15 буюу пүрэв гаригт
болохоор хойшилсон. Маргааш нэр дэвшигчдийг бүртгэж эхэлнэ. Намын
дүрмийн дагуу татвар болон бусад материалуудыг бүрдүүлсэн хүн бүр нэр
дэвших эрх нь нээлттэй байгаа. Дүүргийн АН-ын даргаар 10 жил ажиллахдаа
дүүргийн намын хорооны гишүүдийг удирдлагаас дур мэдэн шууд томилдог
тогтолцоог нэвтрүүлсэн. Тиймээс ч өнөөдөр төрийн албан хаагчдыг намын
гишүүнээр үлдээхийг тулган шаардаж, биелүүлээгүйн төлөө сонгуулийг
тасалдууллаа. Бид цаашдаа намын дүрмээ барьж ажиллах болно. Өмнөх
удирдлагын буруу тогтолцоог дагахгүй гэдгээ хэлье.
Дүүргийн АН-ын дэд дарга Н.Зундуйдаваа
Л.Эрхэмбаяр, Н.Гантөмөр нар дүүргийн намын дарга, дэд даргаар ажиллаж
байхдаа дүүргийн намын гишүүний сонгуулийн 37 квотыг хуваагаад өөрсдөө
хүмүүсээ шууд томилдог байсан. Шинэ удирдлагууд ажлаа аваад намын
дүрмээс гажсан энэ тогтолцоог арилгасан. Тодруулбал, гишүүдийн саналаар
хамгийн олон санал авсан хүн орж ажиллана гэсэн зарчим барьсан. Энэ удаа
ч Л.Эрхэмбаяр 37 квотны 18-ыг нь өг гэж тулгасан. Мөн дэд дарга асан
Н.Гантөмөр өөрийн хүү болох Нийслэлийн авто тээврийн газрын орлогч
О.Түшиг, Гадаад харилцаа, эдийн засгийн яамны Европ Азийн хэлтсийн
мэргэжилтэн Г.Төмөрхүү нарыг дүүргийн намд үлдээхийг шаардсан. Төрийн
албаны тухай хуулийн 10.6-д зааснаар "Төрийн албан хаагч нь аливаа
намын үйл ажиллагаанд оролцохыг хориглоно” гэж заасан байдаг. Тэгэхээр
ингэж тулгаж байгаа үйлдэл нь өөрөө хууль зөрчиж байгаа хэрэг юм. Жирийн
гишүүдийн саналыг үнэгүйдүүлсэн үйлддээ согсоохыг Л.Эрхэмбаяраас
шаардаж байна.
![](/templates/kingnews/images/logo.png)