![]() |
Видео
Шинэ мэдээ
FIFA: ОХУ-ын шигшээ баг туг, сүлдгүй үлдлээ
ОХУ-ын Украинд хийж байгаа дайны улмаас спортын ертөнц ОХУ-д хориг тавьж эхлээд байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс ОУОХ-ны зөвлөмжийн дагуу дараах шийдвэрийг гаргажээ.
Үүнд:
- ОХУ-ын нутаг дэвсгэр дээр олон улсын тэмцээн зохион байгуулахгүй.
- ОХУ-ын шигшээ баг талбай дээр хийх ёстой тоглолтоо гадаад орны нутагт, үзэгчгүй зохион байгуулна.
- ОХУ-ыг төлөөлж байгаа баг ОХУ биш "Оросын хөлбөмбөгийн холбоо” нэрээр тэмцээнд оролцоно.
- Оросын багууд Төрийн дуулал, далбааг ашиглахгүй.
ОХУ-ын баг Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийн төлөөх халз тоглолтод Польшийн шигшээтэй боглох болоод байгаа билээ. Харин Польшийн хөлбөмбөгийн холбооноос "Бид Оросын багтай тоглохгүй. Нэрээ ОХУ-ын Хөлбөмбөгийн холбоо гэж өөрчилсөн ч тоглохгүй” гэж мэдэгдээд байна.
