|
Видео

Шинэ мэдээ

Грекийн Хөлбөмбөгийн холбоо шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдыг тагнан мөрдөж байжээ

 

Грекийн Хөлбөмбөгийн холбоо шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдыг тагнан мөрдөж байжээГрекийн Хөлбөмбөгийн холбоо олон жилийн турш үндэсний шигшээ багийн тоглогчид болон тус багийн ажилтнуудыг нууц камер, нууцаар сонсох төхөөрөмж ашиглан тагнан мөшгиж байсан байна. Энэ тухай Олон улсын Хөлбөмбөгийн холбооны мэдэгдлээс иш татан Франс Пресс агентлаг мэдээллээ.

2016 оны 11 дүгээр сард Грекийн засгийн газар тус улсын Хөлбөмбөгийн холбоог удирдах эрхийг ФИФА-д өгсөн юм. Энэ нь Грекийн хөлбөмбөгт тахал мэт газар авсан авлигын асуудалтай холбоотойгоор гаргасан шийдвэр ажээ. Уг шийдвэрийг гаргахаас нэг сарын өмнө ФИФА нөхцөл байдлыг сайжруулахын тулд тусгай хороо байгуулсан юм.

Тус хороо мөрдөн шалгалт явуулсны дүнд хэд хэдэн ноцтой зөрчлийг илрүүлсэн байна. "Грекийн Хөлбөмбөгийн холбоо үндэсний шигшээ багийн тоглогчид, дасгалжуулагчид болон багийн ажилтнуудыг тагнан мөрдөж байсан явдал нь Грекийн хөлбөмбөгт хүнд цохилт боллоо. Тагнахад оролцсон хүн бүр үнэнийг ярих хэрэгтэй” гэж дээрх хорооны мэдэгдэлд дурджээ.  

ФИФА-гийн одоогийн гол зорилго бол Грекийн Хөлбөмбөгийн холбооны дүрмийг ФИФА-гийн дүрэмд нийцүүлэх, 5 дугаар сарын 31-нээс өмнө холбооны шинэ удирдлагыг сонгох явдал юм.  

Х.Сарнай

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler