|
Видео

Шинэ мэдээ

Хөлбөмбөгийн футзалын шүүгчдийн сургалт эхэллээ

МХБХ-ны байранд өнөөдөр Хөлбөмбөгийн футзалын шүүгчдийн сургалт эхэллээ.

Анх 2012 онд ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны футзалын сургагч багш Монголд хүрэлцэн ирж, энэхүү сургалтын үндэс суурийг тавьж байсан бол өнөөдөр ийнхүү уг сургалтыг хоёр дахиа Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтыг ФИФА-гийн футзалын сургагч багш Badrul Hislam Kalam удирдахаар Монголд иржээ. Сургалт аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд МХБХ-ны нийт 26 шүүгч хамрагдаж байна. Шүүгчдийн сургалтыг амжилттай зохион байгуулж, залуу шүүгч нарынхаа ур чадварыг сайжруулснаар Монголд гэлтгүй AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбоонд ч ажиллах нөхцөл, боломж шүүгчдийн өмнө нээлттэй болохыг сургалт удирдагч багш онцолж байлаа. 

Футзалын шүүгчийн сургалт нь хөлбөмбөгийн хөгжилд өндөр ач холбогдолтой. Ялангуяа манай улс шиг жилийн дөрвөн улиралтай, эрс тэрс уур амьсгалтай оронд футзалын хөлбөмбөгийг хөгжүүлэх шаардлага их байдаг тул сургалтаар дамжуулан энэ төрлийн хөгжлийг илүү өргөжүүлэх өргөн боломж бий.

Урин дулааны улирал холдож буй энэ цаг үед буюу ирэх арванхоёрдугаар сараас футзалын тэмцээнүүд эхлэх гэж байна. Тиймдээ ч футзалын улирлын өмнө  сургалтыг явуулж байгаа нь цаг үеийн хувьд ч зохицож байна.

Б.ЭНХ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler