| |
Монголын хөлбөмбөгийн холбоо 6 сая доллараар туйлжээ
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар холбоонд аудитын шалгалт орууллаа.
Хөлбөмбөгийн холбооны өнгөрсөн хугацааны санхүүгийн баримтад "Өлзийт Экаунт Аудит” ХХК өчигдрөөс эхлэн шалгалт хийж эхэллээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбоо гэхэд 2010 оноос хойш хоёр сая гаруй ам.долларыг манай улсад өгчээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбоонд Монголын хөлбөмбөгийн холбооны гаргаж өгсөн 2010 болон 2014 оны тайланг харьцуулан эх хувиар нь харуулъя.
Үйл ажиллагаанд зарцуулсан зардлуудаас гадна жил бүр бонус 250 мянган ам.доллар өгдгийг тайлангаас харж болно.
Өсвөр үе, насанд хүрэгчдийн тэмцээнүүдээс гадна эмэгтэйчүүдийн тэмцээнд жил бүр 37500 ам.доллар зарцуулдаг гэснийг харахад арай л дэндэнэ.
2011 онд хамгийн их мөнгө буюу 58 мянган ам.доллараар эмэгтэйчүүдийн тэмцээн зохион байгуулсан гэсэн тайлан өгчээ. Үүнээс гадна тухайн тайланд аудит хийсэн компаниудыг доод талаас нь харж болно.
2012, 2013 онд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос бонус 250 мянган ам.доллар олгоогүй байна. Тухайн жилд олсон орлогоо улс орнуудад ийнхүү бонус болгон өгдөг байна. Үүнээс харахад 2010-2014 онд гэхэд 2,050,000 мянган ам.долларыг манай улсад өгснийг ЭНД дарж дэлгэрэнгүй харна уу.
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гадна Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Бин Хамман жилд 250 мянган ам.доллар өгдөг тухайгаа манай улсад ирэхдээ албан ёсоор мэдэгдсэн.
Үүнээс гадна ОУХБХ-ноос ядуу буурай орнууддаа хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор "Гоол” төслийн хүрээнд 2001-2007 онд гэхэд 1,8 сая ам.долларыг манай улсад шилжүүлсэн байдаг.
Сүүлийн таван жил гэхэд Монголын Хөлбөмбөгийн холбоонд Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2 сая ам.доллар, Азийн хөлбөмбөгийн холбоо жилдээ 250 мянган ам.доллар гэхээр 1,250,000 ам.долларын санхүүжилт.
Дээр нь нэмэгдээд "Гоол" төслийн 1,8 сая ам.доллар гээд тооцоолохоор ойролцоогоор 6 сая гаруй ам.долларын санхүүжилт манай улсад өгчээ.
Юутай ч хэдэн сая ам.доллараар туйлсан Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүд аудитын шалгалт орлоо.
Цаашид энэ холбоог хэн ч толгойлсон бай хүүхэд, залуучууд, хөлбөмбөгчдийн төлөө энэ их мөнгийг зарцуулна биз ээ.