|
Видео

Шинэ мэдээ

Грекийн өрийн хямралын асуудлаар нийтлэг ойлголтод хүрэв

Грекийн өрийн хямралын асуудлаар нийтлэг ойлголтод хүрэвЕвро бүсийн Сангийн сайд нарын хурал Грекийн өрийн хямралын асуудлаар 17 цаг хуралдаж эцэстээ нийтлэг ойлголтод хүрсэн гэж Европын зөвлөлийн дарга Туск 13-ны өдөр мэдэгджээ.

Тэрээр мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, бидний энэ өдрийн хэлэлцүүлгийн ганц зорилго бол нийтлэг ойлголттой болох явдал. Бүтэн 17 цаг хэлэлцэн зөвшилцсөний дүнд ганц зорилтоо биелүүлсэн. Хуралд оролцсон төлөөлөгчид Грекийг үргэлжлэн дэмжих талаар нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ.

Евро группийн дарга Жерион Диселблиом, холбогдох талууд санхүүгийн асуудлыг шийдэж, Грекийн засгийн газрын итгэл найдварын үзүүлэлтийг авч хэлэлцэн, шилжилтийн шатны хөрөнгө мөнгөний санхүүжилтийн асуудлыг тун удахгүй зөвшилцөх болно гэжээ.

Грек болон зарим орны парламент 15-ны өдрөөс өмнө энэхүү нийтлэг ойлголтыг батлах эсэхийг шийдсэний дараа холбогдох хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх болно гэжээ.

Орон нутгийн цагаар 13-ны өдөр Бельгийн ерөнхий сайд, Грекийн хэлэлцүүлэг нийтлэг ойлголтонд хүрсэн гэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler