|
Видео

Шинэ мэдээ

Хятадын интернет банкны хөгжил

 

2015 оны сүүлийн хагас жил болохын хирээр, Хятадын анхны интернет банк - Чянь Хай Вэй Жүн банк ашиглалтад ороод хагас жил боллоо. Түүний эргэлтийн байдал ямаршуу байна, Хятадын банкны салбарын байдлыг өөрчилж чадах уу.

Ерийн банктай харьцуулбал Вэй Жүн банк үйлчилгээний цэг, үйлчилгээний лангуу гэж байхгүй, мөн хөрөнгө барьцаалах шаардлагагүй, харин шинэ технологиор хүнийг таниж, итгэмжийн байдлын дагуу зээл олгодог.

Шэньжэнь хотын Чянь Хай Шэнь Ган орчин үеийн үйлчилгээний паркийн удирдлагын газрын хэвлэлийн төлөөлөгч Ван Жиньшя, дотоодын бусад банктай харьцуулбал Вэй Жүн банк 3 онцлогтой байна гэв. Тэрээр хэлэхдээ, "тус банкийг бүрдүүлсэн хувийн хэвшлийн таван аж ахуйн нэгжид бүх Хятадын хэмжээнд ажил төрөл эрхэлж буй нэг банкнаас гадна бусад 4 нь бүс нутгийн хэмжээнд ажил төрөл эрхэлдэг. Хоёрт, юанийн ажил төрөл эрхэлж буй харь нутагт үйлчилгээ үзүүлж болно. Гуравт, тэр нь зах зээлийн байдлаар хүүгийн хэмжээг тогтоож, интернет банкны байгуулалтын талаар үлгэр жишээ үүрэг гүйцэтгэж байна" гэв.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Вэй Жүн банкны эхний зээлийн хүүгийн хэмжээ 7.5 хувь буюу энэ нь бусад банкинд ачаалал болж байна. Үйлчилгээний цэгийн байгуулалт, ажилтны өртөг гэж байхгүй болохоор Вэй Жүн банк хүүгийн хэмжээг зах зээлчлэх сорилттой ид өрсөлдөх болно.

Одоо Вэй Жүн банкийг туршин ажиллуулаад хагас жил боллоо. Яагаад түүнийг жинхэнээр ажиллуулаагүй вэ? Үүний тухай уг банкийг байгуулах ажилд оролцсон албаны хүн Ван Жиньшя хэлэхдээ, системийн аюулгүйн байдал нь интернет банкны хөгжлийн гол хүчин зүйл юм. Хэдийгээр системийн аюулгүйн байдаг туршиж байгаа хэдий ч, олон нийтэд албан ёсоор нээлттэй болоход цаг хугацаа хэрэгтэй байгаа боловч Вэй Жүн банк сүүлийн өдрүүдэд интернет сүлжээгээр дамжуулж, итгэмжийн "жижиг зээл" өгсөн юм. Энэ зээлийн хэмжээ 200 мянган юаниас бага, зээлийн хүү нь ч бусдаас бага юм.

Хятадын валютын хөрөнгө оруулалтын судалгааны хүрээлэнгийн дарга Тань Ялиний үзэж байгаагаар, интернет сүлжээнд түшиглэж банк ажиллуулах нь юуны өмнө бодит эдийн засагт хэрхэн үйлчлэх асуудлыг бодолцох хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, банк санхүү нь нэгт банкны үндсэн элементэд түшиглэдэг, хоёрт нийгмийн, ард иргэдийн банк санхүүгийн үндсэн ойлголтод түшиглэдэг юм. Бүтээгдэхүүн нь иргэдэд сайн зүйл буюу ашиг хүртээх асуудал биш, хамгийн чухал нь мэргэжлийн урь чадвар нь Хятадын бүтэц, иргэдийн уялдааны хоорондох асуудлыг зохицуулахад байгаа юм. Сайхан үг хэлээд байж болохгүй, харин хийж чадах эсэх нь хамгийн чухал асуудал юм гэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler