| |
Видео
Шинэ мэдээ
“МАК-ЫН НЯМТАЙШИРТ 6000 МАЛ ЗАРСАН, “ТҮМЭН ШУВУУТ”-ЫН ЭЗЭН Л.ЭРХЭМБАЯР АН-ЫН ГЕНСЕК БОЛЛОО
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хот хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Ломбын
Эрхэмбаяр эрхэлдэг ажил шигээ л хот хөдөөг хослуулан ажиллуулдаг
байсан. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргаар удаан ажилласан
энэ эрхэм НИТХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдон ажилласан. Гэхдээ
Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, багийн даргаар ч ажиллаж
Архангайд удаан амьдарч байсан болохоор тэр үү, хөдөө аж ахуйн салбарт
бизнес эрхэлдэг.
Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр Дорнод аймгийн Халх
гол суманд 5000 хоньтой, 1000 үхэртэй бэлчээрийн мал аж ахуйн чиглэлийн
компанитай байсан аж. Түүнийгээ жилдээ нэг удаа эргээд, махны чиглэлийн
үүлдрийн 5000 хонь, 1000 үхэр нь Халхын голд сул асгасан сувд шиг л
бэлчиж, нутгийн иргэд хотод байгаа Ерөнхийлөгчийн "шадар” хүн Ломбын
Эрхэмбаярын баян буянтай, амьжиргаатайг ам амандаа магтан "Энэ Эрхэмбаяр
гэдэг дарга чинь энэ цагийн Итгэлт баян юм даа” гэж суудаг байж.
Гэтэл
халхголчуудыг байтугай дорнодынхныг доргиосон том наймаа явагдаж,
Ерөнхийлөгчийн зөвлөх Ломбын Эрхэмбаяр мянган халуун хошуутай, бүлээн
зүстэй 6000-гаар тоологдох малаа алт, нүүрсний магнат "МАК” ХХК-ийн
ерөнхий захирал Бямбаагийн Нямтайширт зарчихжээ. Алтны уурхайнуудаа
эргэхээр хоёр гурван онгоц хөлөглөн очдог Б.Нямтайшир одоо мянга мянгаар
тоологдох мал, малчдаа эргэхээр Дорнодын Халх гол сум руу байн байн
тэнгэрийн хүлгээр дүүлэн очих шинэ ажилтай болж. Ерөнхийлөгчийн зөвлөх
Ломбын Эрхэмбаяр харин 6000 толгой малаа хэдэн төгрөгөөр зарсан бол.
Ямартаа ч энэ мөнгөөрөө Ерөнхийлөгчийн зөвлөх Ломбын Эрхэмбаяр
сонгуульдчихсан гэсэн.
СХД-т нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн зөвлөх Ломбын
Эрхэмбаяр, бөх Д.Сумъяабазар хоёрын авсан санал 28 хувьд хүрээгүй учраас
бараг жил дамнан үргэлжилж, Д.Сумъябазар аварга УИХ-ын гишүүн болсон.
6000-гаар тоологдох халуун хошуут малаа зарж сонгуульд оролцсон ч өвдөг
шороодсон Ломбын Эрхэмбаярт харамсалтай л байгаа байлгүй.
Гэхдээ л бас л гандан буурахгүй, баян хүн бололтой. Улаанбатар хотын
оршин суугчдыг өндөг, тахианы махаар хангадаг "Түмэн шувуут” тахианы аж
ахуйн эзэн гэнэ.Хүүхдийн паркад томчууд, баячууд эзэн суухад эсэргүүцэж ганцаараа
орилсоор хүчрээгүй энэ эрхэм Ерөнхийлөгчийн ойрын хүн. Тиймдээ ч МУ-ын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байгаад, УИХ-ын дарга,
АН-ын З.Энхболдын санал болгосны дагуу АН-ын генсек боллоо.
TOVCHOO.MN