|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөхөө эргэхээр цагдан хорих төвийг зорьжээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг юм юмны анхдагч болж байгаа бололтой. Ахлах зөвлөх Л.Гансүхийг нь АТГ-аас саатуулснаас хойш хууль, хяналтын байгууллагатай хатуу тэмцэнэ хэмээн мэдэгдэж байсан. Урьд нь хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай хатуу тэмцэнэ хэмээн мэдэгдэж, зөвлөхөө өмөөрч байсан түүх Ерөнхий сайд нарт байхгүй.

Өчигдөр Ерөнхий сайд ахлах зөвлөх Л.Гансүхтэйгээ уулзахаар Төв аймгийн Цагдан хорих төвийг зорьсон гэх мэдээлэл чих дэлсэх болсон. Түүний энэхүү мэдээллийг "Өнөөдөр” сонин баталж, өнөөдрийн дугаартаа мэдээлжээ. Ингэснээр Н.Алтанхуяг хориход зөвлөхөө эргэхээр очсон анхны Ерөнхий сайд болж буй бололтой.

uls

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler