|
Видео

Шинэ мэдээ

Гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ-д манай улс оролцоно

Гал унтраах техникийн олон төрөлт спортын ДАШТ-д манай улс оролцоно

Олон улсын гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны 20 дахь удаагийн олон улсын хуралдааны шийдвэрийн дагуу Бүгд найрамдах Казахстан улсын Караганда хотод Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-наас есдүгээр сарын 6-нд болох гэж байна. Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулагдаж аваргуудаа шалгаруулна.

Манай улсын баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох нэгдсэн бэлтгэл сургуулилтад хамрагдаж байгаа бөгөөд шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, дасгалжуулагчаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, хошууч Н.Адьяадорж нар ажиллаж байна.

Манай баг тамирчид 2017 онд Турк улсын Измир хотноо зохион байгуулагдсан Гал унтраах техникийн олон төрөлт спортын 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний "Байлдааны тархалт”-ын төрөлд 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртэж байжээ.

Энэхүү ДАШТ-ний "Довтолгооны шатны” төрөлд дундын шүүгчээр Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ажиллах юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler