|
Видео

Шинэ мэдээ

Өсвөрийн софт теннисчид ДАШТ-д амжилттай оролцоод ирлээ

 

Өсвөрийн софт теннисчид ДАШТ-д амжилттай оролцоод ирлээ

 


БНСУ-ын Сүнчон хотноо софт теннисний Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах 3 дахь удаагийн тэмцээн 11 дүгээр сарын 18-25-нд болж, манай баг тамирчид амжилттай оролцоод иржээ. Тэмцээнд нийт 31 орны 650 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцсон байна. Монгол Улсаа төлөөлөн 14 тамирчин оролцсоноос 15 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнхтулга хүрэл медаль, хосын төрөлд Б.Мөнхтулга, Б.Билгүүн нар хүрэл медаль, мөн хөвгүүдийн баг /Б.Мөнхтулга, Г.Тэмүүлэн, А.Түвшин, Б.Тулга, Б.Сүхбат, Б.Билгүүн/ хүрэл медаль хүртэв. Энэ удаагийн Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Мөнхтулга гурван хүрэл хүртсэнээр Монголын софт теннисний спортод нэгэн шинэ амжилтын эзэн болсон байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler