![]() |
Парис хот 2024 оны Зуны олимпын наадам зохион байгуулах эрхээ хүлээн авлаа

Францын нийслэл Парис хот 2024 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхээ Токио хотоос албан ёсоор хүлээн авлаа. Парис нь 1924 оны Зуны Олимпын наадмаас хойш 100 жилийн дараа дахин зохион байгуулах гэж байна.
Олимпын далбааг Парис хотод шилжүүлэх ёслолын ажиллагааг том дэлгэцээр үзэж, сонирхохоор Олимпд медаль хүртсэн тамирчид болон олон мянган Францчууд ням гарагийн орой Парис хотын төв талбайд цугларчээ. Эйфелийн цамхгийн дэргэд байрлуулсан том дэлгэцээр үзүүлсэн уг ёслолын ажиллагааг Францын 6мянга гаруй иргэн ирж үзсэн байна.
Уг ёслолын ажиллагаанд Францын урлаг соёлын алдартнууд уран бүтээлээ толилуулжээ. Францын иргэд, "Японы ард түмэн Олимпын наадмыг үзэгч хөгжөөн дэмжигчгүйгээр зохион байгуулсанд сэтгэл дундуур байсан байж болох юм. Гэхдээ Япончууд тамирчдын мөрөөдлийг биелүүлж чадлаа" гэж Токиогийн Олимпын талаарх сэтгэгдлээ хуваалцжээ.
Мөн Францчууд 100 жилийн дараа нийслэлдээ Олимпын наадам хүлээн авахаар тэсэн ядан хүлээж байгаагийн зэрэгцээ, Парис хот урьд өмнө байгаагүй хамгийн сайхан Олимпыг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
