|
Видео

Шинэ мэдээ

Лос-Анжелес 2024 оны олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Лос-Анжелес 2024 оны олимпын эрхийн төлөө өрсөлдөнөЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. АНУ-ын Олимпын хороо 2024 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх хотоор Лос-Анжелесыг нэрлэлээ. 
Лос-Анжелес хот олимп зохион байгуулахад улс болон хувийн хэвшлээс зургаан тэрбум доллар зарцуулах аж.
 
Тус хот 1932 болон 1984 онд олимп зохион байгуулж байсан юм. Хэрвээ энэ удаад олимп зохион байгуулах эрх авч чадвал Лондоны адил олимпыг гурван удаа зохион байгуулсан хот болно.
 
2024 оны олимпын эрхийн төлөө анх Бостон АНУ-ыг төлөөлөн өрсөлдөж байсан ч "Хотын төсвийг олимп зохион байгуулахад зарцуулах нь” гэж оршин суугчид санаа зовон эсэргүүцлээ илэрхийлэх болсноор өнгөрсөн долдугаар сард нэрээ татсан юм.
 
2024 оны зуны олимпыг зохион байгуулах хотыг 2017 онд сонгоно. Ром, Парис, Гамбург болон Будапешт зэрэг хот олимпын эрхийн төлөө өрсөлдөх хүсэлт гаргаад байгаа билээ.
 
Хамгийн сүүлд АНУ-аас Атланта хот 1996 онд зуны олимпыг зохион байгуулж байсан бол Юта муж улсын Солт-Лейк-Сити хот 2002 онд өвлийн олимпыг зохион байгуулж байсан юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ"

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.