![]() |
Видео
Шинэ мэдээ
Саиде Моллай медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо
Эрэгтэйчүүдийн 81 килограммын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саиде Моллай Монгол Улсыг төлөөлөн олимпын дэвжээнд зодоглож байгаа гадаадын анхны тамирчин юм.
Тэгвэл тэрбээр хоёр дахь тойрогт Казахстаны бөх Дидар Хамзатай барилдаж цэвэр ялалт байгуулж, шөвгийн 16-т шалгасан бөгөөд гурав дугаар тойрогтоо Азербайжаны тамирчин Мурад Фатиевтай барилдаж цэвэр ялалт байгуулсан юм.
Улмаар Саиде Моллай Гүрж жүдоч Тата Григалашвилитай барилдаж өрсөлдөгчөө цэвэр яллаа. Ингэснээр манай тамирчин медалийн төлөө Шамил Борчашвилитай, Шарофиддин Болтавоевтай барилдах юм.
Медалийн төлөөх барилдаан манай цагаар 16 цагт эхэлнэ.
