|
Видео

Шинэ мэдээ

"Хүний нөөцтэй холбоотой асуудал эрүүл мэндийн байгууллагад их байна"

"Хүний нөөцтэй холбоотой асуудал эрүүл мэндийн байгууллагад их байна"

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Төв талбайд суулт зарлаад буй эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа. 

Тус уулзалтын үеэр эмч нарын төлөөлөл байр сууриа илэрхийллээ.  

Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эмнэл зүйн зохицуулалтын албаны эмч н.Дариймаа "Манай эмнэлэг хоёрдугаар сарын 7-ноос эхлээд Ковид19-ийн батлагдсан тохиолдлуудыг авч эмчилсэн.

Өнөөдрийн байдлаар 10 мянган гаруй хүн эмчлээд байна. Төрсөн 450 эхийг эмчилж байгаа. Цахимжих асуудал эрүүл мэндийн салбарт зайлшгүй хэрэгтэй байна. Эмнэлгийн эдгэрсэн гэдэг магадлагааны хувьд асуудал гардаг. Өдөрт 100 гаруй хүн эмнэлгээс гарахад эргээд тухайн тооны хүнийг эмнэлэгт хүлээж авдаг. Эмнэлгийн ажилчдын хүний нөөц дутагдалтай. Түрээслээд өмчлөх орон сууцыг эмнэлгийн ажилчдад хэрэгжүүлж өгөөч гэж хүсмээр байна" гэлээ. 

Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар "Даатгалын санхүүжилттэй холбоотой асуудал эрүүл мэндийн салбарын бүх байгууллагад бий. Боломжит санхүүжилтийн хүсэлтээ өгөөд гүйцэтгэх санхүүжилт авахгүй хугацаа алдах асуудал бий. Энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн санхүүжилтийг шуурхай өгвөл бид зохион байгуулалт хийх боломжтой гэж харж байна. 

Батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал болсон тохиолдолд эрүүл мэндийн ажилчдын үндсэн цалинг хасаж тооцохгүй байгаа. Акттай байхад нь цалинг нь хасах үндэслэл байхгүй.

Бүх л байгууллага үндсэн цалингаа өгч байгаа болов уу гэж бодож байна. Хүний нөөцтэй холбоотой дутагдал эрүүл мэндийн байгууллагад их байна. Резидент эмч нараа дайчлуулсан ч ийм дутагдал байгаа" гэв. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.