|
Видео

Шинэ мэдээ

Эмч, ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхээр боллоо

Эмч, ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхээр боллоо

 

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх түр хороо ЭМЯ-тай тохиролцоонд хүрч, салбарын нэмэлт хэлэлцээрийг өчигдөр байгуулжээ.

Энэ үеэр эмч, ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас, эрсдэлийн даатгалд хамруулах талаар зөвшилцөлд хүрч цаашид хамтран ажиллаж даруй шийдэхээр болсон байна. Түүнчлэн Монголын эрүүл мэндийн салбарынхан бүхэлдээ улаан бүс болсон тул улаан, ногоон бүсээр ялгаварлахгүй цалинг хоёр дахин нэмэх тохиролцоонд хүрч, талууд хэлэлцээрт гарын үзэг зурсан байна. 

Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоотой ЭМЯ уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хамтын хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж гэрээгээ баталгаажууллаа. Эхлүүлсэн ажлаа хамтдаа дуусганаа. Бид нэг салбарынхан. Ойлголцох ёстой. Цаашид ч гэсэн ойлголцож хамтран ажиллах болно гэдэгтээ итгэлтэй байна" гэжээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалингийн төсвийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах эсэхийг УИХ-ын Төсвийн байнгын хороо , УИХ-ын Нийгмийн Бодлогын Байнгын Хороо УИХ болон Засгийн газар шийдэх аж.

Ташрамд дурдахад, эмч, ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж эрүүл мэндийн салбарынхан улс орон даяар тэмцэл хөдөлгөөн өрнүүлж 8 өдөр үргэлжилж, шаардлагын хариугаа нэхэж төв талбай дээр гурав дахь өдрөө суулт хийж буй юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler