|
Видео

Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын эсрэг улсын төсвийн бүхий л нөөцийг шавхсан

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын эсрэг улсын төсвийн бүхий л нөөцийг шавхсан

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цалингаа нэмүүлэхийг шаардсан эрүүл мэндийн салбарынхантай уулзаж байна.

Тэрбээр "Саяхан бид төсвийн тодотголоо баталсан. Төсөв тодотгоно гэдэг нь төсөв хүрэхээ больсон гэсэн үг. Манай улсын төсөв нүүрс алт төмрийн хүдэрээс хамааралтай байдаг. МУ-ын төсөв 10 их наяд ч гэсэн цар тахалд бүхий л нөөц боломжоо шавхсан.

Хүүхдийн мөнгөнд л гэхэд энэ 10 ихнаядын 1.4 их наяд нь зарцуулагддаг. Вакцинжуулалтад л гэхэд 300 тэрбум төгрөг зарцуулсан. PCR шинжилгээнд өдөр тутам 500 сая төгрөг зарцуулж байгаа. Ингээд бид зарим хөрөнгө оруулалтыг танаж, даатгал болон Улсын төсөв нийлээд 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Эрүүл мэндийн салбарт олгохоор болсон. Ингээд 13 мянган эмч ажилчдад болон бусад 19.5 мянган ажилчдадаа мөнгөн хэлбэрийн урамшуулал олгохоор болсон. Энд шаардлагатай 45 тэрбум төгрөгийг улсын төсвөөс шийдэхээр болсон. Гэхдээ бид эмчилгээ рүү илүү анхаарах н зүйтэй гэж байгаа. Шаардлагатай эм тариа, тоног төхөөрөмжийг авахад улсын төсвөөс санхүүжүүлнэ. PCR шинжилгээнд бид 125 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр байгаа. Нэмэлтээр 2000 ор дэлгэхэд шаардлагатай 110 тэрбум төгрөгийг гаргах нь зүйтэй гэж УИХ баталсан.

Төсвийн тодотголоор Эрүүл мэндийн салбарт тавигдаж байгаа 735 тэрбум төгрөгийг та бүхэн туйлын арвич хямгач, туйлын чухал зүйлдээ зарцуулах нь чухал. Ирэх жилийн төсөвт иймэрхүү хэмжээний мөнгийг даахгүй ч байж магадгүй. Яагаад гэвэл манай улсын төсөв экспортоос хамааралтай. Экспорт өөрөө цар тахлаас үүдэн маш хүнд байгааг та бүхэн өөрсдөө харж байгаа.

Эрүүл мэндийн ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхтэй холбогдуулан Эрүүл мэндийн салбарыг тодорхой хэмжээнд либералчилсан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэлээрээ эмнэлгийн удирдлагууд дотроо цалингаа нэмэгдүүлэх жишиг рүү шилжилт хийсэн. Энэ шилжилтээ сайн хэрэгжүүлж ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад албан ёсны үүрэг өгөх нь зүйтэй байх" хэмээлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler