|
Видео

Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн салбарыг улс төржүүлж байгаа хүний нэрийг зарлана

Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн салбарыг улс төржүүлж байгаа хүний нэрийг зарлана

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цалингаа нэмүүлэхийг шаардсан эрүүл мэндийн салбарынхантай уулзаж байна.

Тэрбээр "Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой шүү. Улс төр байвал Ерөнхий сайдтай хийх ёстой. Цар тахлын үед дөнгөн данган тэнцэж байгаа эрүүл мэндийн салбарыг ашиглаж, албаар хооронд талцан хувааж болохгүй. Вакцин дээр ийм асуудал үүссэн. Би зарим нэг хүний нэрийг хэлсэн.  Цаашлаад энэ асуудал тасрахгүй бол би зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрсийг зарлаж, хуулийн байгууллагад шилжүүлнэ. Улс төрчид вакцин үйлдвэрлэгчид биш. Вирус судлаачид ч биш. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг ийм хүнд үед доголдуулах эрх тангараг өргөсөн улс төрчдөд байхгүй. Тангараг өргсөн төрийн албан хаагчид ч үүнд автах ёсгүй. Ерөнхий сайдын хувьд би энэ улсын нэг дугаарын мэдээлэлтэй хүн. Хөшигний ард юу болж байгааг мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа. Тиймээс үүнийг хатуухан хэлэх нь зүйтэй.

Эрүүл мэндийн сайд байсан зарим хүмүүс, зарим нэг улс төрчдөд хандаж хэлэхэд Эрүүл мэндийн салбарыг улс төржүүлсэн аливаа үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг Ерөнхий сайдын хувьд шаардаж байна. Энэ удаад туйлын эелдгээр сануулчихъя. Цаашлаад цар тахлын үед ийм үйл ажиллагааг зохион байгуулбал хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд арга хэмжээ авна." гэлээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler