|
Видео

Шинэ мэдээ

Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын бие бүрэлдэхүүн эх орондоо иржээ

Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын бие бүрэлдэхүүн эх орондоо иржээ

 

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан НАТО-гийн "Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын удирдлага дор Хойд бүсийн командлалд үүргээ амжилттай гүйцэтгэсэн дэд хурандаа Э.Амартүвшин захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын 13 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн Германаар дамжин эх орондоо ирсэн байна. 

Цэргийн баг ХБНГУ-ын Ханновер хотод байх хугацаанд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид цэргийн сүүлчийн багийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, хүндэтгэл үзүүлжээ. 

Монгол Улсын Зэвсэгт хүчин 2003-2021 онд Афганистанд олон улсын цэргийн ажиллагаанд оролцсон ба ХБНГУ-тай 2009 оноос хойш нийт 2,600 гаруй цэргийн алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler