| |
Видео
Шинэ мэдээ
БИД ЦЭРЭГЖСЭН АРД ТҮМЭН БАЙСАН ҮҮНИЙГЭЭ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ
Энэ сарын эхээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр Афганистан Улсад явагдаж буй "Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний II ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн "НАТО-гийн медаль”-иар шагнагдсан байна.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний захирагч, бригадын генерал Айн Томас, түүний орлогч АНУ-ын дэд хурандаа Сиа Греавис, Кабулын хамгаалалтын ангийн захирагч, дэд хурандаа Веармаут болон Кабулын хамгаалалтын хүчний штабын бүрэлдэхүүн оролцжээ. Энэхүү арга хэмжээг цэргийн багийн захирагч Д.Сүхбат удирдсан бөгөөд Монгол Улсын Төрийн далбааг цэргийн жагсаалд залж, цэргийн багийн бүрэлдэхүүн болон хүндэт зочдод хандан үг хэлж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр эхлүүлсэн талаар Зэвсэгт хүчний "Соёмбо" сонинд мэдээлсэн байна.
Энэ үеэр бригадын генерал Айн Томас бие бүрэлдэхүүнд хандаж "Монгол цэргүүдтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаадаа туйлын их баяртай байна. Баазын аюулгүй байдлыг хангах гол чухал үүрэг болсон шалган нэвтрүүлэх байр, нисдэг тэрэгний талбайн хамгаалалт гэх мэт олон үүргийг нэр төртэй, чадварлагаар гүйцэтгэж байгаа Та бүхнээрээ баазын удирдлага болон нийт бүрэлдэхүүн бахархаж байгаа бөгөөд дараагийн цэргийн баг мөн танай багтай адил үүргээ сайн гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж онцлоод, ажлын өндөр амжилт хүсчээ.
DMNN