![]() |
Видео
Шинэ мэдээ
БНСУ-аас 146 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21.00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг "Мичид-2”, "Кентавр”, "Новотел”, "Кемпински”, "Ибис” зочид буудалд тусгаарлах юм. Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1, 2 тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байгаа юм. Цаашид энэ сард,
- дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- дөрөвдүгээр сарын 26-нд Сөүл-Улаанбаатар /Солонгосын талаас/
- дөрөвдүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
- дөрөвдүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
