![]() |
АН-ын даргыг их хурлаар батламжилна
АН-ын Х Их хурал маргааш цахимаар хуралдаж, намын шинэ даргыг батламжлахаар болжээ.
АН-ын удирдлагууд хоёр тусдаа хуралдаж, өөр өөрсдийнхөөрөө намын даргын сонгууль зарлаж, хоёр дарга сонгосон хэдий ч намын Их хурал зөвхөн нэгийг нь батламжлах ёстой юм.
Тиймээс маргааш цахимаар болох намын Х Их хурлаар С.Эрдэнийн гэгдээд буй намын даргын сонгуульд ялалт байгуулсан М.Тулгатын нэрийг оруулахаа С.Эрдэнэ зарлаад байна. Харин Ц.Тувааны талынхан өнгөрөгч бямба гаригт "Дүнжингарав" худалдааны төвийн өмнөх задгай талбайд ээлжит бус Бага хурал зарлаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан батламж гардуулсан билээ.
С.Эрдэнэ өөрийн цахим хуудастаа "Өнөөдөр АН-ын ҮБХ-ны хурал болно.Хурлаар маргааш хуралдах АН-ын цахим Их хурлын дарга тэргүүлэгчид болон хэлэлцэх асуудлыг батална.Маргаашийн АН-ын цахим Их хурал түүхийн бас нэг том хуудас болж үлдэнэ. ҮБХ-ны гишүүддээ хуралдаандаа идэвхитэй оролцохыг хүсье” гэж жиргэжээ.
