|
Видео

Шинэ мэдээ

Унгарт амьдардаг монгол эмэгтэй Ковид19-ийн улмаас нас баржээ

 

Унгарт амьдардаг монгол эмэгтэй Ковид19-ийн улмаас нас баржээ

 

Унгар улсад амьдарч байсан монгол эмэгтэй Ковид19 халдварын улмаас нас баржээ.

Энэ талаар Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. 

Тэрбээр "Хэдхэн сарын өмнө хүүхэдтэй болно гээд хөөрч явсан залуухан ээж, үхэлтэй 20 гаруй хоног тэмцэлдсэний дараа тэнгэрт дэвшлээ. Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье. Бяцхан охин нь юу ч мэдэхгүй инкубаторт эрүүл энх торниж байгаа бөгөөд аав нь, эмээ өвөө нь, Монгол түмэн нь охиныг чинь өсгөж, сайн хүн болгон хүмүүжүүлэх болно" гэжээ. 

Унгарт амьдардаг монгол эмэгтэй Ковид19-ийн улмаас нас баржээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler