|
Видео

Шинэ мэдээ

“ОЮУТОЛГОЙ” ХХК НЬ ТАТВАРЫН АЛБАНААС НОГДУУЛСАН 649.4 ТЭРБУМЫН ТОРГУУЛЬ АЛДАНГИЙГ БАРАГДУУЛЛАА.

 

“ОЮУТОЛГОЙ” ХХК НЬ ТАТВАРЫН АЛБАНААС НОГДУУЛСАН 649.4 ТЭРБУМЫН ТОРГУУЛЬ АЛДАНГИЙГ БАРАГДУУЛЛАА.

 

 
• "Оюутолгой” ХХК-аас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол, 
• Өнөөдөр буюу 2021 оны 0дугаар сарын 04ий өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийн үлдэгдлийг шилжүүлсэн байна. 

 

Ингэснээр  Монголын Татварын Ерөнхий Газраас тус компанид 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 228 сая ам.доллар буюу 648.9 тэрбум төгрөгийн татварын акт тавьсныг барагдуулж дууслаа. 

Татварын ерөнхий газраас 2020 онд ногдуулсан актуудын үндэслэлээс заримыг нь дурдвал 

▪ Менежментийн төлбөрт суутгалын татвар ногдуулаагүй 164.7 тэрбум төгрөг,
▪ Туркойз Хилл Ресурс компанид төлсөн зээлийн хүүд суутгалын татвар бүрэн ногдуулаагүй зөрчилд 179.4 тэрбум төгрөг
▪ АМНАТ тооцохдоо Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөг зэргийг тооцож, ногдуулжээ. 

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто" компанид Монгол Улсаас гадна Австрали улсын Татварын ерөнхий газраас мөн 320 орчим сая ам.долларын татварын акт ногдуулаад байгааг "Рио Тинто" энэ сарын 2-ны өдөр мэдээлсэн байна. 

 

 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler