![]() |
Хүүхдийн мөнгийг 2 сарын 10 эхлэн олгоно
Хүүхдийн мөнгийг маргааш буюу 2сарын 10 эхлэн олгоно.
Нийгмийн халамжийн үйлчилгээний 2 дугаар сарын олголтын мэдээлэл
• Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүндэтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг 2 дугаар сарын 8-наас олгож эхэлсэн.
• Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр буюу 2 дугаар сарын 9-нөөс олгож эхэлнэ.
• Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш буюу 2 дугаар сарын 10-наас олгоно.
• Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмжийг /4 үйлчилгээ/ 2 дугаар сарын 17-ноос олгож эхэлнэ.
Иргэн Таны хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансанд шууд орох тул та гэрээсээ гарах шаардлагагүй цахим банк болон ATM-ээр үйлчлүүлээрэй. Ковид-19 цар тахлын үед банк оролгүй харилцдаг банкруугаа утсаар холбогдож ебанк болон картын үйлчилгээг сонгоорой.
Хүүхдийн мөнгөн тусламжийг сар бүрийн 20-нд олгодог бөгөөд цар тахалтай холбоотойгоор хугацааг нь наашлуулж Сар шинийн өмнө буюу маргааш олгохоор боллоо.
