| |
Видео
Шинэ мэдээ
Цагаан сарын өмнө "Одонгийн мөнгө" олгоно
Жилд нэг удаа буюу Цагаан сарын өмнө Алдарт эхийн одонтой ээжүүдэд "Одонгийн мөнгө" олгодог. Өнгөрсөн жил 216679 ээжид 28.5 тэрбум төгрөг олгож байсан бол энэ жилийн төсөвт 29.4 тэрбум төгрөг суулгажээ.
Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжид 200 мянга, хоёрдугаар одонтой ээжид 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог.
Хуульд заасны дагуу цагаан сарын баярын өмнө "Насны хишиг", "Одонгийн мөнгө" олгох ажлыг зохион байгуулдаг юм.