![]() |
Видео
Шинэ мэдээ
Наадмаас өмнө ахмадуудын насны хишиг олгоно
-65-69 настай 43089 ахмад настан 50 мянган төгрөг
-70-79 настай 57624 ахмад настан 80 мянган төгрөг
-80-89 настай 18700 ахмад настан 150 мянган төгрөг
-90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настан 250 мянган төгрөгийг олгодог юм.
"Насны хишиг”-т шинээр бүртгүүлэх ахмадууд тус хишгийг олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө. Заавал иргэний үнэмлэхтэйгээ очно. Хэрэв өөрийн биеэр очиж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он, сар, өдрийг тэмдэглүүлэх хэрэгтэй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгснөөр бүртгэл баталгаажих юм.
