| |
Видео
Шинэ мэдээ
Энэ сарын 9 хүртэл орон нутгийн иргэдийг буцаана
Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг сар шинийн өмнө буюу 02 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулахаар болсон.
Энэ хугацаанд иргэд аймаг нийслэлийн онцгой комиссын шуурхай штабт өргөдөл гаргаж, нутаг буцахын 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгч 24 цагийн дотор нийслэлээс гарах юм. Орон нутагтаа буцсан иргэд гэртээ өөрсдийгөө 14 хоног тусгаарлах юм.