| |
Дисковер Монголиа 2020: 18 дахь удаагийн Олон Улсын Уул уурхайн Хөрөнгө Оруулагчдын Чуулга Уулзалт
"Уул уурхай: Сэргэлтийн Шийдэл”
Прайм инфо” ХХК нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай хамтран 2003 оноос эхлэн "Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтыг жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн 18 дахь удаагийн Чуулга уулзалтыг 10 дугаар сарын 30-ны өдөр Шангри-Ла зочид буудалд "Сэргэлтийн шийдэл” сэдвийн дор зохион байгуулах гэж буйг танд сонордуулахад таатай байна.
Энэ жил COVID-19 цар тахал дэлгэрч дэлхий нийтээрээ эдийн засгийн гүн хямралд орсонтой холбогдуулан, энэ жилийн чуулга уулзалтаараа тус хямрал нь уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлж байгаа болоод түүнээс хэрхэн гарах талаар салбар салбарын удирдагчдыг нэгтгэн хэлэлцэж, уул уурхайн салбарын цаашдын бодлого, стратегийн чиг баримжааг тодорхойлохоор төлөвлөж байна.
Дисковер Монголиа 2020 чуулга уулзалтын үеэр бид дараах асуултуудад хариулт авахаар хѳтѳлбѳрийг боловсруулж байна. Үүнд:
- COVID-19 ЦАР ТАХЛЫН НѲЛѲѲЛЛИЙГ БУУРУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО БАЙГАА ЮУ?
Эдийн засаг дахь хувийн хэвшлийн ач холбогдол: Хувийн хэвшил нь Монгол улсын ДНБ-ий 75%-ийг эзэлдэг бөгөөд Ковид-19 цар тахлын үеэр ихээхэн хохирол амсаж байгаа билээ. 2020 оны эхний хагас жилийн статистикийн мэдээгээр ДНБ 9.7%-иар буурсан.
Хувийн хэвшилд бодлогын тусламж, дэмжлэг үзүүлэх нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг нөхөн сэргээх, уян хатан, олон талт эдийн засгийг бий болгоход чухал ач холбогдолтой. Covid-19 цар тахлын дараагаар, хувийн хэвшил эдийн засгийг бэхжүүлэх, тогтворжуулах, ажлын байрыг бий болгох болон зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой.
Covid-19 цар тахлын эдийн засгийн нѳлѳѳлѳл болон эдийн засгийн уналтыг даван туулах тухай: Монгол улс нь Covid-19 цар тахлын үеэр эрт, хүчтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн боловч бизнесүүдэд нѳлѳѳлѳл сѳрѳг нѳлѳѳлѳл нь урт хугацаанд үргэлжлэхээр байна. Энэ оны эхний 9 сарын хугацаанд хувиараа бизнес эрхлэгчдийн 16% нь орлогын эх үүсвэрээ алдаж, нийт бизнес эрхлэгчдийн 73% нь орлогын бууралт, ложистикийн хүндрэл, худалдан авалт буурсан болон бизнес зогсох хүртэл хүндрэлүүд үүссэн тухай тайлагнасан. (Эх сурвалж: Дэлхийн банк)
- ЦАР ТАХЛААС ҮҮДСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛҮҮДИЙГ МОНГОЛ УЛС ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ?
Уул уурхай бол эдийн засгийг сэргээх хөдөлгүүр/хөшүүрэг юм: Монгол улс уул уурхайн салбарын өсөлтөөсөө шалтгаалан хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгуудын нэг байсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын баримталсан бодлого нь уул уурхайн салбараас гадна тѳрѳлжүүлэх бодлого баримталсан. Гэвч олон улсыг хамарсан цар тахал гарсан энэ үед Монгол Улсын бодлого боловсруулагчид хайгуул болон уул уурхайн салбарыг сэргээж, гадаадын хѳрѳнгѳ оруулалтыг дахин татахад чиглэн ажиллах шаардлагатай тулгарч байна.
Зарим тоо баримтыг дурдъя. Уул уурхайн салбар сүүлийн 5 жилийн туршид үйлдвэрлэлийн 70-75%-ийг бүрдүүлсэн нь уул уурхайн салбар нь тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна. Засгийн газар, компаниуд, нийгэмлэгүүд хамтран ажилласнаар уул уурхайн салбар хөгжлийг хурдасгаж, урт хугацааны эдийн засгийн үр ѳгѳѳжийг нэмэгдүүлэх боломжтой.
Covid-19 цар тахлын нѳлѳѳгѳѳр олон улсад эдийн засгийн уналт бий болж байгаа энэ үед Монгол Улс мѳн тойрч гарсангүй. Уул уурхайн экспортын салбар энэ оны эхний 3 сард 40% буурсан үзүүлэлттэй байв.
Хѳрѳнгѳ оруулалт татах, засгийн газрын оролцоог бууруулах бодлогыг баримталснаар Covid-19 цар тахлын нѳлѳѳгѳѳр үйл ажиллагаа нь хумигдаад байгаа уул уурхайн хѳрѳнгѳ оруулалт, дэд бүтцийн тѳслүүдийг дэмжих боломжтой. Үүнтэй холбоотойгоор баялгийн орлогын удирдлагыг сайжруулах нь хамгийн чухал асуудал болж байна.
- ѲРСѲЛДѲХ ЧАДВАР БҮХИЙ ТОГТВОРТОЙ УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ВЭ?
Уул уурхай болон хайгуулын салбарын тулгарч буй хүндрэлүүд: Уул уурхай болон хайгуулын тѳслүүдийн хамгийн ихээр тулгардаг хүндрэл нь оролцогч талуудын үл ойлголцол байдаг. Уул уурхайн салбарыг ил тод, тогтвортойгоор хѳгжүүлэхийн тулд Засгийн газар, иргэд болон компаниуд харилцан ойлголцож, хамтран ажиллах шаардлага ѳндѳр байна.
Эрдсийн тухай хуулийн ѳѳрчлѳлт: Шинээр томилогдсон Засгийн газар нь Эрдсийн тухай хуульд нэмэлт ѳѳрчлѳлт оруулахаар ажиллаж байна. Энэхүү нэмэлт ѳѳрчлѳлт нь бодлогыг илүү оновчтой болгохоор ажиллаж байгаа боловч тулгамдаж байгаа асуудлуудыг хѳндѳн, гаргалгаа гаргахад уул уурхай, хайгуулын салбарын оролцогчид идэвхтэй, нээлттэй хамтрах шаардлагатай.
- ГАДААДЫН ШУУД ХѲРѲНГѲ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН БОДЛОГЫН ѲѲРЧЛѲЛТ ГАРАХ УУ? ГАДААДЫН ХѲРѲНГѲ ОРУУЛАГЧДАД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛҮҮД?
Эдийн засгийг сэргээхэд уул уурхай болон уул уурхайн бус гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалт хэрэгтэй: UNCTAD чуулганы үеэр 2020 онд гадаадын шууд хѳрѳнгѳ оруулалт дэлхийн хэмжээнд 40%-иар, 2021 онд үргэлжлүүлэн 5-10% буух тѳлѳвтэй байгааг танилцуулсан. Монголд орж буй гадаадын хѳрѳнгѳ оруулалт нь энэхүү гадаад хүчин зүйлд дасан зохицох шаардлага гарч байна. Олон улсын хѳрѳнгѳ оруулалтын удирдлагын салбарт шинэ тренд гарч буй нь үнэт металл, мэдээлэл технологи, сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа цэнэг хураагуурын бүтээгдэхүүнд оруулах хѳрѳнгѳ оруулалт нэмэгдэх тѳлѳвтэй байна.
- COVID-19 ЦАР ТАХЛЫГ ДОТООДДОО АЛДСАН ТОХИОЛДОЛД ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?
Бизнесийн бэлэн байдлыг хангахад тѳрийн болон хувийн хэвшил хамтран ажиллах: Хэдийгээр тѳрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын богино хугацааны зорилтууд нь ялгаатай боловч урт хугацаанд нягт, хамтарсан тѳлѳвлѳлт хийх шаардлагатай. Монгол Улсын засгийн газар нь цар тахлыг дотооддоо алдахгүй байх зорилтын хүрээнд хурдтай, үр дүнтэй арга хэмжээнүүдийг авч ажилласан. Цаашид эдийн засгийг сэргээхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллан, бизнесийн бэлэн байдлыг ханган ажиллах хэрэгцээ гарч байна. Тѳрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хѳгжлийг дэмжих арга хэмжээг тодорхойлох, хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх, үр дүнтэй бодлогуудын хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.