|
Видео

Шинэ мэдээ

Энгэр зөрүүлэхэд их учир бий

 Энгэр зөрүүлэхэд их учир бий Энгэр зөрүүлэхэд ивээлтэй сайн гаригууд              

  • Хулгана жилтэйд Буд гариг
  • Үхэр жилтэйд Санчир гариг
  • Бар жилтэйд Бархасбадь гариг
  • Туулай жилтэйд Бархасбадь гариг
  • Луу жилтэйд Санчир гариг
  • Могой жилтэйд Ангараг гариг
  • Хонь жилтэйд Санчир гариг
  • Бич жилтэйд Сугар гариг
  • Тахиа жилтэйд Сугар гариг
  • Нохой жилтэйд Сугар гариг
  • Гахай жилтэйд Буд гариг тус тус сайн байдаг гэж үздэг.

    Энгэр зөрүүлэхэд харш муу гаригууд

    • Бар туулай жилтэй хүмүүс Сугар гаригт энгэр зөрүүлвээс өвдөг, бэлхүүсээр өвчтэй болох
    • Могой, морь жилтэй хүмүүс Буд гаригт энгэр зөрүүлвээс бөөр, хөл өвддөг өвчтэй болох
    • Бич, туулай жилтэй хүмүүс Ангараг гаригт энгэр зөрүүлвээс зүрх, эгэм, далаар хөшдөг өвчтэй болох
    • Гахай хулгана жилтэй хүмүүс Санчир гаригт энгэр зөрүүлвээс ходоод, ам гэмтдэг өвчтэй болох
    • Хонь нохой, үхэр, луу жилтэй хүмүүс бархасбадь гаригт энгэр зөрүүлвээс толгой, хоолой өвддөг өвчтэй болох

    Энгэр зөрүүлэхэд харш хүмүүсийн талаар

    • Бар, туулай жилтэй хүмүүс бич тахиа жилтэй хүмүүстэй энгэр зөрүүлвээс төмөр саа тусаж, хамар мурийх
    • Могой морь жилтэй хүмүүс гахай тахиа жилтэнтэй энгэр зөрүүлвээс усан саа тусаж, бөөр нь татаж бөгтгөр болох
    • Бич тахиа жилтэй хүмүүс могой, морь жилтэнтэй энгэр зөрүүлвээс гал саа тусаж, хэл нь татах
    • Гахай хулгана жилтэй хүмүүс хонь үхэр луу, нохой жилтэнтэй энгэр зөрүүлвээс шороон саа тусаж гар тахийх
    • Хонь нохой, үхэр, луу жилтэй хүмүүс бар туулай жилтэнтэй энгэр зөрүүлвээс модон саа тусаж нүд гэмтэх гэж бурхан багшийн сударт айлдсан байдаг.

     

    Энгэр зөрүүлэхэд  цээртэй өдрүүд

    • Элгэн садан нас барсан 49 хоногт энгэр зөрүүлдэггүй.
    • Хүний сүнс шинийн 28-нд бэлгэнд, /шинийн 15-нд сар тэргэл болж, дэлхийд ойртдог, энэ үед эмэгтэй хүний сав руу түлхэлт ороход нэмэх цэнэгтэй галтай хоёр утас нийлсэн мэт болж гал саа тусах аюултай. Ийм өвчтэй болсон хүний хэл ам нь татвалзан гар хөл нь мурийж тахийсан байдаг. Харин шинийн 30-нд сар битүү болж, сар дэлхийгээс холддог/ энэ үед сүнс хүний биед явдаг учир эдгээр өдөр энгэр зөрүүлэхийг цээрлэнэ.

    Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн бий болох явцаас мэдээлэхэд:

    • Хүүхдийн зүрх 18 хоноод цохилж эхэлдэг,
    • Хүүхэд 4 сартайгаас биеэ бүрэн олж эхийн сэтгэлийг дагаж айх, өсөрхөх, уйтгарлах, хилэгнэх, сэтгэлийн хөдлөлд автдаг.
    • Хүүхэд 6 сартайдаа аавыгаа мэдрэх, танилцах нь ирээдүйд зорилготой болоход тусалдаг. Иймээс хүүхэд эхийн хэвлийд бойжих үе нь хамгаас чухал үе тул эхийг амар тайван, хайр халамжаар дүүрэн байлгах хэрэгтэй. Энэ нь зөвхөн эхийн эрүүл мэндэд төдийгүй хүүхдэд сайн нөлөө үзүүлнэ.
    • Энэхүү заавар бол эртний уламжлалт гэр бүлийн соёлд тусгагдсан байдаг.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler