|
Видео

Шинэ мэдээ

Нямтайширын Цэлмүүний шинэ мода

Нямтайширын Цэлмүүний шинэ мода

Монголын топ баячуудын нэг Б.Нямтайширын охин Н.Цэлмүүнийг танихгүй хүн бараг үгүй.

 

Хөрөнгө чинээтэй айлын ганц охин гэсэндээ Н.Цэлмүүний өмсөж зүүсэн нь цаанаа л чамин. Гэвч түүний дэгжирхэл сүүлдээ зарим хүний дургүйг хүргэж орхив. Тодруулбал Н.Цэлмүүн монгол дээлийг энгэрийг нь буруу харуулсан нөмрөг маягт оруулж өмссөн байна.

 

Орчин үеээ дагаад монгол дээлийн загвар хувьсан өөрчлөгдөж байгаа ч, уламжлагдаж ирсэн зарим салшгүй соёлыг нь урвуугаар ашиглах нь үндсэрхэг зарим нэгэнд таалагдсангүй бололтой. Түүний энэхүү хувцаслалтыг Монголоо алдсан маяглал гэж үзэх хүмүүс ч байна.

 

Юутай ч Н.Цэлмүүний нэвтрүүлсэн шинэ мода буюу монгол дээлийг буруу энгэртэй нөмрөг хэлбэрт оруулсан загвар олны сэтгэлд нэг л нийцсэнгүй.

 

Юмтай хүн юугаа өмсөж зүүх нь бусдад хамаагүй ч Монголчуудын дээл хувцсаа дээдэлдэг, энгэр заамаа задгайлаад байдаггүй уламжлалыг уландаа гишгээд эхлэх нь тийм ч таатай зүйл биш гэдэг нь ойлгомжтой.

Мөн буруу энгэртэй дээлийг хүүхэд нь тогтдоггүй, өвчин зовлон ороомтгой энхрий хүүхэд л өмсдөг гэдэг дээ уг нь.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler