| |
Видео
Шинэ мэдээ
Роналдо шигшээ багийнхаа төлөө 100 гоол оруулж, энэ амжилтад хүрсэн анхны Европ хөлбөмбөгч боллоо
Үндэстнүүдийн цомын тэмцээний хүрээнд Португалын шигшээ баг Шведийн талбайд зочилж, 2:0-ээр буулгаж авсан билээ. Хоёр гоолыг хоёуланг нь Криштиано Роналдо оруулсан. Энэ түүний шигшээ багийнхаа төлөө оруулсан 100, 101 дэх гоол байжээ. Ингэснээр 100 гоолын босго давж, Ираны алдарт довтлогч Али Даеигийн 109 гоол оруулсан амжилт руу алхам алхмаар дөхсөөр байна.
Одоо ердөө 8 гоол оруулахад л зэрэгцэж ирнэ. Мөн тэрбээр Европын хөлбөмбөгчдөөс 100 гоолын босго давсан анхны тоглогч боллоо. Түүний араас Унгарын алдарт хөлбөмбөгч Ференц Пушкаш 84 гоолтой жагсаж байгаа. Дашрамд дурьдахад, Роналдо Португалын шигшээ багийн төлөө 165 тоглолтод оролцсон.