|
Видео

Шинэ мэдээ

Оросын хоккейчид түүхэндээ хамгийн том ялалт байгуулав

Оросын хоккейчид түүхэндээ хамгийн том ялалт байгуулав

 


Словакид болж буй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Оросын шигшээ баг Италийг 10:0-ээр хожин түүхэн амжилт үзүүлсэн тухай "Спорт-экспресс” сонин мэдээлж байна.

Ихэвчлэн "NHL” лигийн оддоос бүрдсэн Оросын шигшээ багаас Евгений Кузнецов, Евгений Дадонов нар хоёр гоол, Александр Овечкин, Илья Ковальчук, Никита Кучеров, Никита Зайцев, Динар Хафизуллин, Михаил Григоренко нар тус тус нэг гоол хийжээ.

Дөрвөн тоглолтод дараалан ялсан Оросын хоккейчид хэсгээ тэргүүлж байна.

Оросын хоккейн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өмнө нь өрсөлдөгчдөө 10 гоолын зөрүүтэй хожиж байгаагүй аж. Харин ЗХУ-ын үед 1967 оны ДАШТ-д мөн л Италийг 28:2-оор бут ниргэжээ.

Б.Туг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler