| |
Шилдэг найман баг шалгарлаа
Өчигдөр шөнө болсон тоглолтоос шилдэг наймын хоёр нь тодорлоо Буурал тивийн аварга шалгаруулах тэмцээн шувтрах шатандаа орж байна. Учир нь, тус тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх багууд өчигдөр тодорлоо. Хамгийн түрүүнд болзлоо хангаад байсан гурван багийн араас Франц, Герман, Бельгийн шигшээ дунд шөвөгт үлдэж байна. Харин үлдсэн хоёр баг өчигдөр шөнө тодорсон юм. Шөвгийн 16-гийн тоглолтын тоймоос хүргэе.
Тэмцээнийг зохион байгуулагч Францын шигшээ энэ удаа Ирландын багтай тоглолоо. Тус хоёр багийн хувьд хамгийн сүүлд 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд таарч байжээ. Уг тоглолтод хожсон нь Өмнөд Африкийг зорих байсан бөгөөд Францын шигшээ багаас Терри Анри гараараа гоол зургаан жилийн дараа дахин таарч буй хоёр багийн тоглолтын дөнгөж хоёр дахь минутад эхний гоол орсон. Энэ нь зочин баг болох Ирландын нэр дээр бүртгэлтэй бөгөөд эзэн нь Брэди байлаа. Брэдигийн энэ гоол Еврогийн түүхэнд хамгийн хурдан орсон хоёр дахь гоол болжээ. Өмнө нь 2004 онд ОХУ, Грекийн тоглолтын 67 дахь секундэд Дмитри Кириченко оруулснаар хамгийн хурдан гоолын эзэн болж байв. Үүнээс хойш Францыг талбай дээр нь хожих хүсэлдээ автсан Ирландын шигшээ хэт их хамгаалсны улмаас хоёрдугаар үед дөрвөн минутын зайтай хоёр гоол алдсанаар 2010 оны гомдлоо тайлж чадалгүй нутаг буцах болж байна. Францаас Гриззманн дубль хийж багийнхаа баатраар тодорлоо.
Ингэснээр Францын шигшээ баг 2000 оноос хойш анх удаа Европын аваргын хасагдах шатанд ялалт байгуулж, шөвгийн наймд үлдэж байна. Тэгвэл хэсгийн тоглолтод хурдалж чадаагүй "Герман машин” жинхэнэ утгаараа ажиллалаа. Тэд Словакийн шигшээд ямар ч боломж олгосонгүй. Эхний минутаас л тоглолтыг удирдсан германууд Боатинг, Гомез, Дракслер нарын гоолоор итгэл төгс ялалт байгуулж шөвгийн наймд үлдсэн. Тэгвэл энэ тэмцээний гол фаворитуудын нэг Бельгийн шигшээ Унгарый багийг 4:0-ээр хожиж, дунд шөвөгт шалгарч байна.
Б.МӨНХЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/