|
Видео

Шинэ мэдээ

Үндэсний лигийн аваргууд тодорлоо

Үндэсний лигийн аваргууд тодорлоо

 

Сүхбаатар аймгийн шигшээ баг Үндэсний Лигийн аварга боллоо

МҮСБХ-ноос зохион явуулсан 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний лиг-2016” тэмцээн өнгөрсөн ням гаригт өндөрлөв. Харин өнгөрсөн жил ширүүн өрсөлдөөн үзүүлж, хасагдах шатанд гарсан багууд энэ удаа Тэргүүн хэсэгт хүч үзлээ. Хүчирхэг багуудын өрсөлдөөнөөс Сүхбаатар, Архангай аймгийн шигшээ финалд тунан үлдэв. Аваргын цуврал тун тэнцүүхэн өрнөсөн бөгөөд цувралын эхний тоглолтод Сүхбаатарчууд хожсон ч ОУХМ Г.Баттөрөөр удирдуулсан Архангай амар бууж өгөхгүй гэдгээ харуулан хоёр дахь тулаанд өрсөлдөгчөө ялав. Шийдвэрлэх гурав дахь тоглолтод Сүхбаатарын залуучууд хамгаалалтаа тун нямбай гүйцэтгэн довтолгоонд дасгалжуулагч А.Алтан-Очир багийнхаа "мотор”-ыг бүрэн ажиллуулж чадсанаар Архангайг 97:84-өөр хожсон юм. Ийнхүү Э.Дөлгөөн, Б.Батзолбоо нараар ахлуулсан Сүхбаатарын залуус өрсөлдөгчөө 2-1-ээр буулган авснаар "Үндэсний лиг-2016” тэмцээний аваргаар тодорлоо. Тэднээс Э.Дөлгөөн 25 оноо 14 самбараар багаа тэргүүлсэн бол Б.Золбаяр 21 оноо Н.Энхтөр 15 оноо авсан бол Архангай аймгийн шигшээ багаас Г.Баттөр 21 оноо 6 оновчтой дамжуулалт Н.Уранхүү 17 оноо авсан ч хожигдол хүлээлээ. Ингэснээр Сүхбаатар аймгийн шигшээ баг Монгол дарханы гараар бүтсэн Аваргын цом, алтан медаль 6 сая төгрөгийн эзэд боллоо. ХаринТэргүүн хэсгийн хүрэл медалийн Орхон аймгийн шигшээ хүртсэн бөгөөд тэд медалийн төлөө Увс аймгийн багтай өрсөлдөн 79:69-өөр хожсон юм. Тэмцээний шилдэг тоглогчоор Б.Батзолбоо шалгарав. Тэрбээр 12 тоглолтод оролцож 15,8 оноо, 6,1 самбараас бөмбөг авалт дунджилсан юм.

 

Ховд аймгийн шигшээ баг "Үндэсний Лиг”-ийн Дэд хэсгийн аварга боллоо

Өнгөрсөн жилийн "Үндэсний лиг” тэмцээнд тааруухан амжилттай оролцож хэсгээсээ шалгарч чадаагүй багууд Дэд хэсэгт өрсөлдөв. Тус хэсэгт өнөө үеийн шилдэг сагсан бөмбөгчид болох Д.Мөнхтүвшин, Б.Билгүүн нарын тэргүүтэй Ховд аймгийн шигшээ өрсөлдөгч бүрээ төвөггүйхэн хожиж, торолгүй түрүүлсэн юм. Тэд аваргын төлөө Хэнтий аймгийн шигшээ багийг 101-86-ын харьцаатай буулган авч Үндэсний лигийн Дэд хэсгийн аваргаар тодорлоо. Тэднээс шигшээ тоглолтонд Б.Билгүүн болон Мөнхтүвшин нар маш сайн тоглолт үзүүлсэн37 болон 29 оноо авч багаа ялалтанд хөтөлснөөс гаднаирэх улирлын үндэсний лигт Тэргүүн хэсэгт өрсөлдөх эрхээ авсан юм. Мөн Ховд аймгийн шигшээ багийн тоглогч Д.Мөнхтүвшин Дэд хэсгийн шилдэг тоглогчоор нэрлэгдсэн юм. Харин энэхүү хэсгийн хүрэл медалийн төлөө Сэлэнгэ болон Баянхонгор аймгуудын шигшээ багуудын хооронд өрсөлдөөн өрнөж С.Батбямба Н.Улаанхүү тэргүүтэй Сэлэнгэ аймгийн шигшээ баг хүрэл медалийн эзэд боллоо.

 

Эмэгтэй Үндэсний Лигийн аваргаар Архангай аймгийн шигшээ баг тодорлоо.

Энэ жил мөн эмэгтэйчүүдийн "Үндэсний лиг” анх удаа боллоо. Зургаан аймгийн шигшээ баг өрсөлдөж, ОУХМ Ганзул тэргүүтэй Архангай аймгийн бүсгүйчүүд аваргалж, Ховд, Дорноговь аймгийн шигшээд удаах байрт шалгарав. Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолт нэмэлт цагт шийдэгдэх болход Архангай аймгийн шигшээ баг 96:86-аар буулган авсан юм. Тэднээс багийн ахлагч Д.Ганзул 29 оноо 11 самбар авч багаа тэргүүлсэн бол Отгонтуяа 19 Иштаяа 18 оноогоор тусалж анхдугаар Үндэсний эмэгтэй лигийн аварга баг болсон юм. Харин мөнгөн медаль хүртсэн Ховд аймгийн шигшээ багаас Б.Солонго 21 оноо Н.Уянга 17 оноо 10 самбар авсан ч хожигдол хүлээлээ. Харин хүрэл медалийн төлөө Дорноговь Хэнтий аймгуудын хооронд болход 66:57-аар Дорноговь аймгийн шигшээ баг хожиж хүрэл медалийн эзэд болсон юм.

Н.Цэнгэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler